БНСУ-д монгол эмэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

БНСУ-д монгол эмэгтэйг баривчилжээ

БНСУ-ын Сөүл хотын Ганбуг цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А-г өчигдөр/2018.12.11/ саатуулжээ. Тус улсад хууль бусаар амьдарч байсан А нь /24 настай/ өнгөрөгч аравдугаар сард хүүхдээ өөрийн амьдарч байгаа байрны ариун цэврийн өрөөнд төрүүлжээ. Мөн тухайн үед хүүхдээ төрсний дараа 2-3 цаг тоогоогүй гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн гэрчүүдийн мэдээллээр саатуулсан нь энэ аж.

Иргэн А-гийн БНСУ-д байх хугацаа дууссан учир хууль бусаар оршин суудаг байжээ. Мөн хүүхдийн эцэг Монголд ирсэн учир оршин суугчид болон эцгийн мэдээллийн дагуу цагдаагийн газраас саатуулан баривчилсан байна.

Энэхүү мэдээллийг БНСУ-ын https://news.joins.com, http://www.asiae.co.kr зэрэг вэб сайтуудад мэдээлжээ.

Монгол Улсын иргэн А-г нярай хүүхдээ асран хамгаалаагүй орхиж явсан хэрэгт буруутган баривчилж, цагдаагийн газраас хэргийг шалгаж эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж