Английн Премьер лигийн "Манчестер Сити" клуб Испанийн Ла Лигийн "Барселона" клубын Уругвай довтлогч Луис Суарезыг сонирхож эхэлжээ. Тэд түүний төлөө 100 сая фунт стерлинг төлөхөд асуудалгүй гэнэ. Мөн өөр нэг хувилбар байгаа нь багийн гол довтлогч Серхио Агуэрогоор солилцох аж. Гэхдээ уг наймаа ойрын хугацаанд хийгдэхгүй.
Учир нь "Барселона" клубыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс бүтэн жилийн турш ямар нэгэн наймаа хийхийг нь хориглоод байгаа учир энэхүү наймааг ирэх жилийн нэгдүгээр сард харах магадлалтай юм. Суарезын хувьд өнгөрсөн зун "Барсад"-д 75 сая фунтээр Английн "Ливерпүүл" клубээс ирж байсан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn