“Chanel”-ийн тэргүүн саяхан “The Cut” сэтгүүлд ярилцлага өгч, нийгмийн сүлжээнд хандах хандлагынхаа талаар ярьжээ. Тэрбээр хэдийгээр нийгмийн сүлжээ "агуу" гэдэгт итгэдэг ч өөрт нь бүхнийг мэддэг туслахууд байдаг тул түүнд цаг зарцуулдаггүй, зав ч гардаггүй тухай хэлсэн байна.
Карл Лагерфельд “Би интернэт, фэйсбүүк хэрэглэдэггүй. Надад зурж, Шупеттэй тоглож, мөн унтах л чухал. Хоногийн цаг хүрэлцдэггүй” хэмээн ярьжээ. Тэрбээр инстаграм дээр “Chanel”-ийн албан ёсны хуудас хэрхэн харагддагийг ч мэддэггүй, түүнийг хэзээ ч харж байгаагүйгээ онцлон тэмдэглэсэн байна. Дэлхий дээр өрнөж буй үйл явдлуудын тухай мэдээллийг Карл хуучин хэв маягаар сонин, сэтгүүлээс авдгаа ярьжээ.
Эх сурвалж: The Elle