Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам болон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам болон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцууллаа

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам болон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцууллаа

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам болон нэмэлт өөрчлөлтийн талаар өнөөдөр (2018.12.12) Үндэсний хөгжлийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчдад мэдээлэл өглөө.

Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн тухай хуулийн 6.6-д заасныг үндэслэн Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 249 дугаар тогтоолоор батлагдсан уг журмыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заажээ.

Журамд Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг, төрийн захиргааны төв байгууллага төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг, төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага үндэсний хөтөлбөрийн төслийг, Засаг дарга аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын баримт бичгийн төслийг тус тус боловсруулна гэж тусгасан байдаг.

Төсөл боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөнд нөхцөл байдлын шинжилгээ хийх, түүнд хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг тодорхойлох, тэдгээрийг хөгжүүлэх бодлогын хувилбаруудыг боловсруулах, бодлогын хувилбаруудад нөлөөллийн урьдчилсан үнэлгээ хийх, хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, төслийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, үүний дүнд төслийг эцэслэн боловсруулж, холбогдох хавсралтын хамт захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх хугацаа болон хариуцан гүйцэтгэх, оролцох талын нэрийн хамт тусгана.

Төсөл нь ерөнхий мэдээлэл, бодлогын зорилго, зорилт, бодлогыг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагаа, бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт гэсэн ерөнхий бүтэц агуулгатай байх бөгөөд ерөнхий мэдээлэл гэдэгт тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдлын дүн шинжилгээний гол үр дүн, бодлогын төслийг боловсруулах үндэслэл, төслийн хамрах хүрээ зэргийг багтаасан байх юм.

Уг журмыг мөрдөн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулснаар судалгаа, тооцоотой, олон нийтийн эрх ашигт нийцсэн, оновчтой бодлого гарна гэж үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж