Хятадын компани хилийн бүсэд өрөмдлөг хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Хятадын компани хилийн бүсэд өрөмдлөг хийж байна

Хятадын компани хилийн бүсэд өрөмдлөг хийж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн бүс газар БНХАУ-ын хоёр, Монголын нэг компани үйл ажиллагаа явуулж буй талаар “Босоо хөх монгол” ТББ байгууллагынхан өнөөдөр /2018.12.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тухайлбал, тус сумын төвөөс 16 км зайд БНХАУ-ын “AD” ХХК жонш олборлож буй бол Монгол Улсын хилийн баганаас 500 метрийн зайд Монгол Улсын “Макс-Ойл” ХХК нь, БНХАУ-ын “Даа-Тун” компанитай хамтран газрын тосны өрөмдлөг хийж байгаа аж.

Монгол Улсын хил орчмын газрыг ангилахдаа улсын торгон хилээс дотогш 15 км-ыг хамрах нутгийг хилийн зурвас, хилээс дотогш 100 км-г хамрах газрыг хилийн бүс, 100 км-с гадагш бол хил орчмын бүс нутаг гэж ангилдаг бөгөөд хуульдаа хилээс 15 км дотор хүн, мал ойртохыг хориглосон байдаг аж.  Түүнчлэн Монгол Улсын хилийн хамгаалалтын тор нь зарим газраар тасарч, шон нь нурж, эвдэрсэн, эл эвдрэл нь нийт 200 км үргэлжилсэн байгаа гэнэ.

Мөн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан нь багийн дарга, сумын иргэдээ дарамталдаг төдийгүй тус компаниудаас цалинжиж, хувьцаа эзэмшдэг гэж нутгийн иргэд “Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүдэд ярьсан байна.

БНХАУ-ын компани Монгол Улсын хилийн 500 метрээс холгүй зайд, газрын тос өрөмдөж буй нь газар доогуур газрын тосны нөөцөөс сорж, хуваалцаж байж болох тул Хил орчмын газар нутгийн хуулиа өөрчилж, газрын баялгаа бүрэн эзэмших хэрэгтэй төдийгүй дээрх бүх зөрчилтэй асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад эрх баригчдад нэн даруй анхааралдаа авч, зүй зохистойгоор шуурхай шийдэхийг хүслээ.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж