“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч, жүжигчин Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох "247 Градус" романтик инээдмийн уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон юм. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тогложээ.
М.ЯЛАЛТ