Ливерпүүл, ПСЖ болон Тоттенхэм Хотспур клуб шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Ливерпүүл, ПСЖ болон Тоттенхэм Хотспур клуб шөвгийн 16-д шалгарлаа

Ливерпүүл, ПСЖ болон Тоттенхэм Хотспур клуб шөвгийн 16-д шалгарлаа

Хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Европын аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байна. Урьд шөнө тэмцээний A, B, C болон D хэсгийн сүүлийн тоглолт болов. Тэмцээний хэсгийн шатны A, D хэсгээс дараагийн шатанд өрсөлдөх багийн нэрс бараг тодорхой болоод байсан бол B, C хэсгийн тоглолт тун сонирхолтой байсан.

A ХЭСЭГ

  • Брюгге 0-0 Атлетико Мадрид

Шар хуудас: С.Денсвил 56’, С.Амрабат 76’, Ф.Монтеро 20’, Н.Сауль 48’, Д.Годин 57’

Брюгге: И.Хорват, Б.Пулен, Б.Мехеле, С.Денсвил, С.Амрабат, Р.Вормер, М.Накамба, Х.Ванакен (М.Ритс 90+1’), С.Нгонге (Л.Перес 69’), М.Уэсли, Л.Опенда (С.Схрейверс 74’)

Атлетико Мадрид: Я.Облак, С.Ариас, Д.Годин, Ф.Монтро, Н.Сауль, Ж.Мартинш (А.Корреа 60’), Т.Партей (Н.Калинич 69’), Р.Эрнэндес, Коке, Т.Лемар (Витоло 61’), А.Гризманн

  • Монако 0-2 Боруссиа Дортмунд (гоол: Р.Геррейру 15’, 88’)

Шар хуудас: Р.Фалькао 21’, А.Ражи 27’, Ю.Тилеманс 32’, С.Диоп 78’, М.Дахуд 49’, Ю.Вайгль 68’

Монако: Д.Бенальо, Ж.Бьянкон (Ж.Серрано 78’), К.Глик, Б.Бадиашиле, А.Ражи, Ю.Беннасер, Б.Хенрикс, Ю.Тилеманс, Х.Массенго (К.Тюрам-Юльен 69’), С.Диоп, Р.Фалькао (М.Силла 64’)

Боруссиа Дортмунд: М.Хитц, А.Хакими, Е.Топрак, А.Диалло, М.Шмельцер, Ю.Вайгль, М.Даху (М.Вольф 76’), К.Пулишич, М.Гёце, Р.Геррейру (М.Гомез 90+2’), М.Филипп (П.Алькасер 79’)

Уг нь энэ хэсэгт Монако хэсгээс гарахын төлөө Боруссиа Дортмунд, Атлетико Мадрид клубтэй өрсөлдөх учиртай байсан ч ердөө ганцхан тэнцээ авч 1 оноотой аваргуудын лигийг өндөрлүүлэв. Монако клубын бүтэлгүйтэл Бельгийн багт боломжийг олгож Европа лигт өрсөлдөх эрхтэй болгосон юм. Харин хэсгийг Германы Боруссиа Дортмунд клуб Монаког талбайд нь хожин тэргүүлэх эрхтэй болсон бол Атлетико Мадрид Бельгид очин тэнцсэн нь хэсгийн 2-р хасагдах шат руу оруулав.

B ХЭСЭГ

  • Барселона 1-1 Тоттенхэм Хотспур (гоол: У.Дембеле 7’, Л.Моура 85’)

Шар хуудас: Н.Семедо 68’, К.Уокер-Петерс 15’

Барселона: Я.Силлессен, Н.Семедо, К.Лангле, Т.Вермален, Х.Миранда, Артур, И.Ракитич (С.Бускетс 45’), К.Аленья, У.Дембеле  (Д.Суарез 76’), Минар (Л.Месси 63’), Ф.Коунтиньо

Тоттенхэм Хотспур: У.Льорис, К.Уокер-Петерс (Э.Ламела 61’), Т.Алдервейрелд, Я.Вертонген, Д.Роуз, М.Сиссоко, Д.Алли, Х.Уинкс (Ф.Льоренте 83’), К.Эриксен, Сон Хын-Мин (Л.Моура 71’), Х.Кейн

  • Интер Милан 1-1 ПСВ Эйндховен (гоол: М.Икарди 73’, И.Лозано 13’)

Шар хуудас: М.Брозович 44’, М.Политано 71’, М.Шкриньер 90+5’, Й.Зут 52’, С.Бергвайн 71’, М.Садилек 86’, Д.Дюмфрис 90+1’

Интер Милан: С.Ханданович, К.Асамоа (Л.Мартинес 69’), М.Шкриньяр, де Фрай, Д.А’Амброзио, Б.Валеро, М.Брозович, А.Кандрева (К.Бальде 56’), И.Перишич, М.Политано (Ш.Врсалько 83’), М.Икарди

ПСВ Эйндховен: Й.Зут, Анхелиньо, Н.Фиргефер, Т.Сэйнсбери, Д.Дюмфрис, Й.Хендрикс, П.Росарио, И.Лосано (Г.Перейро 90+5’), Э.Гутьеррес (М.Садилек 65’), С.Бергвайн  (Д.Мален 71’), де Йонг

Интер Милан клубт тэнцээ хангалтгүй байсан. Өөрсдөө ч үүнийгээ мэдэж байсан боловч эхний 13 дахь минутанд л ван Боммелын шавь нарт гоол алдсан. Үүнийгээ засах гэж хичээсэн боловч М.Икардигийн хэтэрхий оройтож оруулсан гоол хангалтгүй байснаас ийнхүү хэсгээс гарч чадалгүй Европа лиг рүү унав. Харин нөгөө талд Испаний Барселона хотын алдарт “Камп Ноу”-д цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд Английн Тоттенхэм Хотспур клубын дасгалжуулагч М.Почеттиногийн цагаа олсон зөв сэлгээ багаа аварч шөвгийн 16-д хөтлөв. Ер нь Тоттенхэм Хотспур клубын тоглогчид илүү их хэсгээс гарч дараагийн шатанд өрсөлдөх хүсэлтэй талбайд гарсан. Үүнийг талбай дээр үзүүлсэн статистик үзүүлэлтээс харж болохоор байсан юм. Ямартаа ч Барселона клубын араас Тоттенхэм Хотспур клуб хэсгээс 2-р шөвгийн 16-д шалгарч чадлаа. Энэ тойрогт сэлгээгээр талбайд гарсан С.Бускетс Барселона клубын хамтаар аваргуудын лигийн 100 дахь тоглолтондоо оролцсон юм.

C ХЭСЭГ

  • Ливерпүүл 1-0 Наполи (гоол: М.Салах 34’)

Шар хуудас: ван Дейк 13’, М.Салах 83’, А.Робертсон 90+1’, С.Мане 90+3’, К.Кулибали 40’

Ливерпүүл: А.Беккер, А.Робертсон, ван Дейк, Ж.Матип, А.Александр-Арнольд (Д.Ловрен 90’), Ж.Милнер (Фабиньо 85’), Ж.Хендерсон, Ж.Вейналдум, С.Мане, Р.Фирминьо (Н.Кейта 79’), М.Салах

Наполи: Д.Оспина, М.Риу (Ф.Гулям 70’), К.Кулибали, Р.Альбиоль, Н.Максимович, Ф.Руис (П.Зелиньски 62’), М.Хамшик, М.Аллан, Х.Кальехон, Д.Мертенс (А.Милик 67’), Л.Инсинье

  • Црвена Звезда 1-4 ПСЖ (гоол: М.Гобелич 56’, Э.Кавани 10’, Неймар 40’, Маркиньос 74’, К.Мбаппе 90+2’)

Шар хуудас: М.Борьян 10’, М.Павков 28’, Ф.Стойкович 78’, М.Гобелич 87’, Т.Керер 29’, Х.Бернат 62’

Црвена Звезда: М.Борьян, М.Гобевич, Ф.Стойкович, М.Дегенек, М.Родич, Г.Чаушич, Д.Йованчич, В.Симич (Л.Эбесилио 72’), М.Марин (Д.Йовелич 86’), Бен Набуан, М.Павков (Р.Боаки 72’)

ПСЖ: Ж.Буффон, Х.Бернат, П.Кимпембе, Т.Сива, Т.Керер, Неймар, М.Верратти (А.Рабьо 83’), Маркиньос, ди Мариа (Ж.Дракслер 88’), Неймар, Э.Кавани

Аваргуудын лигийн 5 удаагийн аварга алдарт Ливерпүүл клуб шөвгийн 16-д шалгарч чадлаа. Өнгөрсөн улирлын аваргуудын лигийн дэд аварга Ливерпүүл клуб энэ улиралд хэсгийн тоглолтуудад айлын талбайгаас ганц ч хожил авч чадаагүй нь нөхцөл байдлыг тун ээдрээтэй болгоод байсан. Ямартаа ч талбайдаа хожигдоогүй гэсэн үзүүлэлтээ хадгалан хэсгийн сүүлчийн тоглолтоо талбайдаа Наполи клубын эсрэг хийж М.Салахын оруулсан гоолоор хожил авч дараагийн шатанд шалгарав. Гэхдээ энэ тоглолтонд хожих ёстой байсан баг нь Ливерпүүл клуб гэвэл нэг их буруудахгүй болов уу? Ливерпүүл клуб тоглолтын турш маш олон боломж гаргаж, зочин баг Наполи клубын хамгаалагч нарыг сандаргаж байсан. Мөн нэмэлт цагт Наполигийн тоглогч хаалганы өмнө цохисон бөмбөгийг А.Бекер зогсоож чадсан. Ийнхүү Ливерпүүл клуб Францын ПСЖ клубыг даган хэсгээс 2-р шөвгийн 16-д шалгарав.

D ХЭСЭГ

  • Галатасарай 2-3 Порто (гоол: С.Фегули 45+1’, Э.Дердийок 65’, Фелипе 17’, М.Марега 42’, С.Оливейра 57’)

Шар хуудас: Ф.Режес 88’, М.Марега 88’

Галатасарай: Ф.Муслера, Ю.Нагатомо, О.Кабак, П.Майкон, Ф.Мариано, Р.Донк (Г.Оньекуру 45’), Г.Родригес, Б.Н’Диай, Ф.Режес, С.Фегули (М.Челик 90’), Э.Дердийок

Порто: И.Касильяс, А.Теллес, Д.Лейте, Фелипе, М.Перейра, Э.Эррера, Д.Перейра, С.Оливейра (Ч.Авазьем 82’), Л.Адриан (А.Перейра 73’), М.Марега, Эрнани (Жорже 73’)

  • Шальке-04 1-0 Локомотив Москва (гоол: А.Шепф 90+1)

Шар хуудас: С.Сердар 27’, ‘Б.Голлер 45+2’, Б.Стамбул 87’, И.Денисов 45+1’, Б.Ховедес 65’, Ж.Фарфан 80’

Шальке: Р.Ферманн, М.Настасич, Налдо, Б.Стамбул, Х.Мендиль (А.Баба 16’), С.Сердар, О.Маскарель, Б.Голлер (А.Харит 59’), А.Шепф, С.Тойхерт (А.Кутужу 72’), Е.Коноплянка

Локомотив Москва: М.Гильерме, М.Рыбус, Б.Ховедес, С.Кверквелия, В.Игнатьев, И.Денисов, Ж.Фарфан (Ф.Смолов 80’), Г.Крыховяк, Д.Баринов, Алексей Миранчук, Эдер (Антон Миранчук 46’)

Энэ хэсэг 5-р тойргийн дараах байдлаар шөвгийн 16-д өрсөлдөх баг тодорсон байсан. Аль нь ч хасагдах шатанд өрсөлдөх боломжтой байсан бөгөөд Португалын Порто болон Германы Шальке-04 клубууд энэ боломжийг өөрийн болгосон. Харин Оросын аваргууд маш хангалтгүй байж 3 оноотой тэмцээнээ өндөрлүүлж байгаа бол Турк улсын төлөөлөл Галатасарай клуб Европа лигийн эрхтэй дуусгаж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж