Завхан аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн нээгдлээ

Завхан аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн нээгдлээ

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Завхан аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн  дэлгэгдэж, нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн удирдлагууд, аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэглэл, гэрэл зургийн цомог, шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис болон  Завхан аймгаас төрөн гарсан алдартан гавьяатнуудыг танилцуулсан бүтээлүүд дэлгэгдээд байна.

Онцгой байдлын газар нь БНМАУ-ын  Сайд нарын зөвлөлийн 1976 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдснаас хойш өдгөө 42 дах жилдээ  аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд гарсан 13000 удаагийн гал түймэр, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн 1300 гаруй хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 94 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж