Чили улс руу визгүй зорчдог болно

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Чили улс руу визгүй зорчдог болно

Чили улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч 9дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан.

Уг хэлэлцээр, түүний 11-р зүйлд "Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно" гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны 12дугаар сарын 30-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Бүгд Найрамдах Чили Улс руу иргэд богино хугацаанд визгүй зорчих боломж бүрдэж байна.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж