Олимпийн тасалбар энэ жилээс худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Олимпийн тасалбар энэ жилээс худалдаанд гарна

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл болох Олимпийн 31 дэх удаагийн наадам ирэх 2016 оны наймдугаар сарын 5-нд Бразил улсын Рио Де Жанейро хотноо эхэлнэ. Жилийн дараа болох олимпын наадмын тасалбарыг энэ сараас худалдаанд гаргахаар болсон байна.

Тасалбарын захиалгыг онлайн хэлбэрээр авах бөгөөд үнийн хувьд дунджаар 15-27 ам.доллар аж. Нийт 7.5 сая тасалбар худалдаанд гарах бөгөөд нийт тасалбарын 70 хувийг бразилчуудад үлдээх тухай олимпийн наадмын зохион байгуулах хорооноос мэдээлжээ. Тасалбарын борлуулалтын дүнг ирэх зургаадугаар сард танилцуулах аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж