Далайн дээрэмчний 300 настай сүнстэй гэрлэсэн эмэгтэй салахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчний 300 настай сүнстэй гэрлэсэн эмэгтэй салахаар шийджээ

Далайн дээрэмчний 300 настай сүнстэй гэрлэсэн эмэгтэй салахаар шийджээ

Ирландын эртний хот болох Дрогедагаас гаралтай, 46 настай Аманд Тийг гэх эмэгтэй сүнс нөхрөөсөө салж байгаа тухай хэвлэлд мэдээлжээ.

Тэрбээр Жак Спарров нэртэй, 300 настай Гайтын далайн дээрэмчинтэй гэрлэсэн аж.  Гэрлэлтээ олон нийтэд зарласнаас хойш түүний хачирхалтай үйлдэл нь олон нийтийг гайхшруулж, олон телевиз, радионууд түүнийг нэвтрүүлэгтээ урин оролцуулж байсан аж. Тэрбээр хэрхэн сүнсийг харж, дурлаж, гэрлэхээр шийдсэн тухайгаа ярьсан байна.

Харин сүүлийн үед тэрбээр “нөхрөөсөө” залхах болсон бөгөөд сэтгэл санааны дарамтад орж, эмнэлэгт хэвтсэн аж. Нөхөртөө гомдсон гэх тэрбээр сүүлийн зургаан сарын турш түүнтэй ярихыг ч хүсээгүй гэв.

“Хосууд” Ирландад хуримаа хийж, нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Харин салалтынхаа тухай тэрбээр цахим хуудсандаа ийн бичжээ:

“Гэрлэлт маань эцэс болсон тухай хүн бүрийг мэдээсэй гэж хүсч байна. Харин сүнс, хий үзэгдэлтэй маш болгоомжтой харилцахыг үүнийг уншиж буй бүх хүмүүст анхааруулж байна. Гэрлэлтийнхээ тухай илүү дэлгэрэнгүйг та бүхэнд дараа хэлж өгөх болно”

Аманд Тийг гэх эмэгтэй нь “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шүтэн бишрэгч бөгөөд киноны гол дүрийн баатрын нэртэй сүнстэй гэрлэхийн тулд 6700 ам.доллар төлж, овгоо Спарров болгон солиулсан ажээ.

Эх сурвалж: Independent.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж