Банкны ажилтныг мэргэшүүлэх сургалтын сертификатыг гардуулав | News.MN

Банкны ажилтныг мэргэшүүлэх сургалтын сертификатыг гардуулав

Банкны ажилтныг мэргэшүүлэх сургалтын сертификатыг гардуулав

Банкны ажилтныг мэргэшүүлэх сургалтын сертификатыг гардуулав

Монголбанк, ХБНГУ-ын “Шпаркассе” Банкны Сан, Монголын Банкны Холбоо хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг  2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Энэхүү төсөл нь банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт болон хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран арилжааны банкны иргэдтэй шууд харилцах ажилтнуудад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд сургалтад амжилттай оролцсон арилжааны 11 банкны 41 ажилтанд сертификат гардуулах ёслолын ажиллагаа болов.

Мөн энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” аянд нийт 10 банк идэвхтэй оролцож, хүүхэд залуусын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын ач тусыг тайлбарлан таниулахад анхаарч ажилласан. Аянд идэвхтэй оролцсон шилдэг 3 банкаар Тээвэр Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банкны хамт олон тус тус шалгарлаа.

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж