ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа | News.MN

ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа

ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа

ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа

Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/  өнөөдөр /2018.12.12/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга   “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэх  хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа дуулгав.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ, АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НАРЫГ ОРЛОГОО НОТЛОХЫГ ШААРДАЖ БАЙНА

Тэрбээр “Эхний ээлжинд УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь нэг  бүрчлэн шалгана. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг хөрөнгө оруулгын мэдүүлгээ /ХОМ/ нотол гэж шаардаж байна.

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хоёр  тэрбум төгрөгийн байр худалдаж  авахдаа 750 сая орчим төгрөгийг  өмнөх байраа зарж цуглуулсан бол  350 сая орчим төгрөгийг эхнэрийнхээ  компанийн тоног төхөөрөмж зарж олсон гэсэн. Харин 150 мянган ам.долларыг “Чингис хаан” банкнаас зээл авсан” гэж ярьсан.  Түүний хэлсэн үнийн дүнг  нь бодоод үзэхээр 500 сая төгрөг дутаад байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг орлогоо нотлохыг шаардаж байна.

Мөн сөрөг хүчний Ардчилсан  намын дарга С.Эрдэнэ  ХОМ –т мэдүүлснээр 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувь  эзэмшдэггүй хүн юм байна. Гэтэл энэ хүний  хөрөнгөний талаарх мэдээлэл интернетэд дүүрэн байна.

Тухайлбал,  2006 оны сонгуулийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын төв барина  гэж эхлүүлсэн барилга нь "Шонхор тауэр"  болоод хамгийн  сүүлд нь  Ардчилсан намын байр буюу “Ардчиллын  өргөө” болоод дууссан. Түүнийг Тамир гэх нэртэй групп, Гурван тамир сургууль, Их тамир ахмадын сувиллын газар, мөн Хандгайтад дөрвөн давхар хаустай гэх мэдээллүүд  интернетэд   байна.  Баабар сэтгүүлч хүртэл “С.Эрдэнэ энэ их мөнгийг нийгмийн  даатгалын сангаасаа мөнгө завшаад баяжсан” гэж бичсэн байдаг.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ХОМ-т мэдүүлснээр  ямар ч компанийн хувьцаа эзэмшдэггүй, бизнес эрхэлдэггүй гэж байна. Тэгвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөө тайлбарлана уу гэж хүсэж байна. Барьцтай байхын тулд дээрх  хоёр хүн дээр жишээ татаж ярилаа. Цаашдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бүх хүмүүсийг ээлж дараатай системтэйгээр шалгаж ил болгоно” гэв.

УИХ-ЫН  ГИШҮҮДИЙН 50 ГАРУЙ ХУВЬ  НЬ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД

Эдийн засагч Т.Доржханд  “Улстөрчидтэй бид маш хатуу тэмцэнэ. Бидний хардаж байгаагаар УИХ-ын  гишүүдийн 50 гаруй хувь  нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Өнөөдөр маш том хулгайнууд ил гараагүй хөшигний ард байна. Концессын асуудал, үнэ тогтворжуулалт, бондын хулгайнууд байна. Эдгээр нь хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх хулгайнууд.  Гэтэл яагаад энэ бүхэн илрэхгүй байна вэ гэхээр бид системтэйгээр санхүүгийн  шинжилгээг нь хийж чадахгүй байна.  Тэрхүү системийн  тооцооллыг бид өөрсдөө хийнэ. Ард олонд ил болгоно. Бид нар ч шахна, нийгмийн зүгээс ч шахаарай.  Үүний үр дүнд тэд ХОМ-ээ  нотлохоос өөр аргагүй болно. Бид үр дүн гарна гэдэгт маш их итгэлтэй байгаа” гэв.

ШУДАРГА БУСААР ИДЭЖ УУХАА БОЛЬЁ

Эдийн засагч Б.Мөнхсоёл “Монгол Улсад авлига хээл хахууль газар авсан байна. Үүний эсрэг бүгдээрээ тэмцье. Иргэн бид бүгдээрээ татвар төлдөг. Өргөн хэрэглээнийхээ барааг дэлгүүрээс авдаг. Тухайн  дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд аж ахуй нэгж дэлгүүрийн татварын зардал өртөг шингэсэн байгаа. Бүх хүн бизнесийн байгууллагад ажилладаг эсэхээс    үл хамааран хэрэглэгч гэдэг утгаараа бүх хүн  татвар төлөгч. Бүгд татвараа төлөөд улсын төсвийг бүрдүүлж байгаа. Улсын төсөв эргээд  татвар төлөгч буюу Монгол Улсын иргэн бүрт  шударга зөв оновчтой хуваарилагдах ёстой. Гэтэл  эмнэлэгт очихоор жирэмсэн эхчүүд төрөх эсвэл эмчлүүлэх эмнэлгийн сул ор алга. Өвөл болохоор яригддаг утааны асуудал гэхчлэн иргэдийг бухимдуулдаг асуудал их байна. Энэ бүх асуудал нь  эргээд Монгол Улсыг сайхан авч явна гэсэн эрх баригчид буюу улс төрийн намууд  бодлого боловсруулагч шийдвэр гаргагчидтай шууд холбоотой. Бид бүгд дээр, дооргүй бие биеийнхээ төлөө нэгдээд сайхан амьдаръя. Нэг нь нөгөөгөөсөө шударга бусаар идэж уухаа больё. Бүгдээрээ дор дорноо зөв аргаар шударгаар хөдөлмөрлөөд ядаж дундаж давхарга нь  илүү байх Монгол Улсыг бүтээе гээд зориод явж байгаа болохоос өөр ямар нэгэн зорилго байхгүй” гэв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-12-12 202.55.188.38

Yamar ch gesen ene yarij bgaa ni bol maaash zov shuu, iim asuudal yarih tsag ali hediin bolson

Найдалмаа 2018-12-12 66.181.184.27

Худлаа залуус байналээ. Заримыг нь мэднэ. ХУЛГАЙЧ нар. Найдалмаа нэрээ Найдалаа болгож яаахнавээ. Банкуудын суганы үс, Доржханд Зи-г йн суганы үс. Бүгд л угаадас горьддог суганы үснүүд дээ. Одоо угаадсагдаа цадахаа байж

Зочин 2018-12-12 103.57.92.80

HUN NAM SHINE 76 LUIVARCHDIIN EHLEL

Зочин 2018-12-12 103.57.92.80

76 GISHUUNII OROND SHINE GISHUUD ORJ IRSEN CH ZASAG TSEVERLEGDEHGUI HUNII MOS CHANAR BAIGLALIA ERDIIN BAIHAAS OOR ARGAGUI BAIDAG

zochin 2018-12-12 139.5.217.77

munkhnatiig sain shalga zohiol lch l baisan hu shdee

Jargalbat 2018-12-12 112.72.15.50

Zuv zuv. XYH odoo l zuv yarij baina.

Зочин 2018-12-12 202.72.245.198

ЗӨВ ШҮҮ ХАМГИЙН ТОМ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ БОЛОХ ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ЦУЦАЛЖ ХАДГАЛАМЖИНДЭЭ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМТАЙ МЭЛГЭРЭЭС ЭХЛҮҮЛЭН ШОРОНД НЬ ЯВУУЛ ЗҮТГЭЭРЭЭ ЗАЛУУС АА ДЭМЖИНЭ ЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ

Хаха 2018-12-12 45.33.92.214

Өөрсдөө дуу хоолойгоо гаргаж чадахгүй бол дуугарч байгаа нэгнээ ядаж битгий доошоо хий л дээ, зүгээр л дуугай бай... Сэтгэгдлүүд нэг л бишээ, эсвэл энэ улс бүр дампуурч дуусчээ

ХҮН НАМЫНХАНД ИТГЭХГҮЙ БАЙНА 2018-12-12 103.57.95.208

Танай энд сууж буй Доржханд 60 тэрбумын сүлжээний анхны автор нь , бусад удирдлагууд чинь Зандаахүүгийн Энхболдын хувийн бизнесийг хийдэг хуурай дүү нар нь гэж өчигдор Алтандорнодын Ганболд 25 ТВ-ээр ярив. Монголд үнэн юм гэж байна уу??

Ажиглагч 2018-12-12 202.126.89.46

Энэ ХYH ий залуусыг харлуулах ажил эхэлж дээ. Ах нар нь сандарч байгаа бололтоы

Хаха 2018-12-12 45.33.92.214

Чиний итгэх итгэхгүй хэнд хамаатай юм, зөв л юм шаардсан байна

иргэн 2018-12-12 202.70.33.164

ХҮН учраа олохгүй хэдэн хөгийн хүнүүдээс бүрджээ.

зочин 2018-12-12 202.179.31.81

Би ХҮН-д итгэхгүй. МАНАН-ийн хүүхдүүд гэж боддог. Ямар мөнгөөрөө гадаадын их дээд сургуульд сурсан бэ? Шал худлаа. чимээгүй байж байж, нэр нүүр олох гэж гарч ирж байгаад нь дургүй хүрч байна

Zochin 2018-12-12 95.91.240.182

Zuv

иргэн 2018-12-12 202.9.43.188

Зөв байна Бүгдийг нь шалгах, шалгуулах ёстой.

Дэмий юм хийж байна да 2018-12-12 103.14.38.130

Ийм сонин юмаар хөөцөлдөөд дэмий. Нэр төрөө бод

Зочин 2018-12-12 66.181.185.59

Зөв.Авлигатай Т.Газрын дарга,Чавганц хочтой Энх-Жаргалыг юун түрүүнд огцоруулах шаардлагатай .

Зочин 2018-12-12 103.26.194.96

Уул нь АТГ л ийм шаардлага тавьж шалгаж тогтоох үүрэгтэй юм шдээ!!! Татвар төлөгчдийн асар их мөнгөөр цалинжаад сууж байгаа АТГ-ыг ер нь ийм байдлаар цаашид байлгах шаардлага байгаа юм уу??? Авилгачдыг хамгаалах бүтцийг ижрийн иргэд санхүүжүүлж байх нь хэр зөв бэ????

BZ 2018-12-12 202.131.239.10

zuw2

Өршөөхгүй 2018-12-12 66.181.176.252

Алтанхуяг Ганболд нарын яриаг сонсоод жир иргэн би уйлжсууна. Үнэх-р зүрх өвдөж сэтгэл тайтгарахгүй гомдол зангирч бна. Энэ олон жил иргэд яаж зовж ядуурч үгүйрсэн билээ. Эхорноо тонож иргэдээ дарлаж мөлжөөд сууж байж гэх-р хэлэх үгалга. Ардын наиынхан АН намын дээрэмчид шантаажчид зайл. Үтэр зайл. Ойр тойрны ядуурч зовсон ах эгч нараа бодохоор ядуугийн зовлонг үүрсээр бурханы оронд одсныг нь бодохоор гол зүсэж бна улс төрчид улсорноо дээрэмдэж жирхүмүүс ингэж зовлонд унасныг хэзээч өршөөхгүй

Зочин 2018-12-12 118.189.118.133

Энэ дээрэмчид шантаажчингууд чинь зүгээр зайлахгүй авч хаяж байх газар руу нь явуулах хэрэгтэй

Zochin 2018-12-12 37.168.253.100

Neriin jagsaaj bgaad bugediin shalgah heregtei

Зочин 2018-12-12 202.131.245.243

НҮХ намын Доржханд чинь 60 тэрбумын автор нь шүү дээ. Доржзодов ердөө төслийг танилцуулсан.

Зочин 2018-12-12 183.177.106.34

санхүүгийн схемийг нь задалж ил болгоно гэдэг бол зөв шүү

Зочин 2018-12-12 183.177.106.34

Санхүүгийн луйврыг ил болгоод аргаад ирвэл ард түмэн дэмжинэ шүү

Зочин 2018-12-12 103.212.118.50

ХЭНД нь итгэхүү. Та нарч бас адилхан харагдаж байна. Намаасаа гараад ажилаа өгчихөө тэгвэл итгэх болно.

ZOCHIN 2018-12-12 59.153.87.16

дэмжиж байна

Зочин 2018-12-12 202.21.115.82

Да.Ганболд гэж нэг том шуналтан байна.

Зочин 2018-12-12 108.28.146.232

yyyyaaag unen. Da. Ganbold gej ulsiig suiruulegch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж