Хятадад Канадын дипломатч асныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Хятадад Канадын дипломатч асныг баривчилжээ

Хятадад Канадын дипломатч асныг баривчилжээ

Хятадын эрх баригчид Канадын дипломатч, Олон улсын хямралын эсрэг бүлэг (ICG) төрийн бус байгууллагын гишүүн Майкл Ковригийг баривчилсан байна. Энэ талаар өчигдөр /2018.12.11/ “Ройтерс” агентлаг Олон улсын хямралын эсрэг бүлгийн болон бусад эх сурвалжуудаас авсан мэдээллээс иш татан мэдээлжээ.

Мөн "Олон улсын хямралын эсрэг бүлгийн Зүүн хойд Азийн ахлах зөвлөх Майкл Ковриг БНХАУ-д саатуулагдсан байна. Бид Майклын хаана байгаа талаар илүү их мэдээлэл олж авахын тулд, найдвартай аюулгүй байдлыг нь шуурхай хангахын тулд чадах бүхнээ хийж байна" гэж мэдэгджээ. Юуны учир Майкл Ковригийг саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

“Reuters” агентлаг “Энэ сарын эхээр Канадад Хятадын “Huawei” компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг цагдан хорьсноос хойш нэг их удалгүй түүнийг баривчиллаа. Эдгээр хоёр тохиолдлын хооронд ямар нэгэн холбоо байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж