УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.12.12/ 11.00 цагт зарлагдсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлогдлоо.
Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл, Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус хэлэлцэхээр товлоод байсан юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд:
- Төмөрбаатарын Аюурсайхан
- Октябрийн Баасанхүү
- Сүхбаатарын Батболд
- Лувсанвандангийн Болд
- Гомбожавын Занданшатар
- Данзангийн Лүндээжанцан
- Батсүхийн Наранхүү
- Хишгээгийн Нямбаатар
- Наваан-Юндэнгийн Оюундарь
- Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
- Ядамсүрэнгийн Санжмятав
- Отгонбилэгийн Содбилэг
- Ганзоригийн Тэмүүлэн
- Агваанлувсангийн Ундраа
- Цэдэнбалын Цогзолмаа
- Дамдины Цогтбаатар
- Бямбасүрэнгийн Энх-Амгалан
- Жадамбын Энхбаяр
- Нямаагийн Энхболд
Холбоотой мэдээ