Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

“Тэнэг” Трамп

“Тэнэг” Трамп

Хайлтын “Google” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өчигдөр /2018.12.11/ АНУ-ын конгрессийн Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөх сонсгол болж тэрбээр компанийг тойрсон маргаантай асуудлуудад тайлбар өгсөн байна. Бүгд найрамдах  намын гишүүд тус компанийг либерал үзлийг дэмжиж, Бүгд найрамдахчуудын эсрэг бодлого нууцаар явуулдаг гэж хардаж байгаагаа илэрхийлжээ.

Калифорни мужаас сонгогдсон конгрессийн гишүүн Зой Лофгрен “Google”-ийн хайлтын хэсэгт “idiot” буюу “тэнэг” гэсэн үг бичээд хайхад Ерөнхийлөгч Дональд Трампын зураг гарч ирж байгаа талаар тодруулсан байна.

Харин Пичай “Хайлтын үр дүнг гаргахдаа олон тэрбум цахим хуудаснаас бүрдсэн жагсаалтаас түлхүүр үгтэй холбоотой эсэхийг шалгах холбоо хамаарал, шинэ мэдээлэл эсэх, хүмүүс тухайн өгөгдлийн хэрхэн ашигладаг, алдар нэр гэх мэт 200 гаруй шинж тэмдгээр шүүж, дараа нь үнэлж эрэмбэлдэг. Тэгээд ч үүнийг ямар нэгэн хүн шүүгээд гаргаж ирээд байгаа юм биш. Тусгай алгоритмаар програмчилсан байдаг. Тэгэхээр тухайн хайлтад тохирсон  үр дүн л гарч ирнэ гэсэн үг” хэмээн хариулжээ.

 

 

Эх сурвалж: www.stuff.co.nz

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж