Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас 1.2 тэрбумын зээл авсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас 1.2 тэрбумын зээл авсан уу?

Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас 1.2 тэрбумын зээл авсан уу?

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн тоог УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэмлээ. Түүний хамаарал бүхий компани нь тус сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан тухай шуугицгааж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ гурван ч гишүүнийг ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татах асуудал хөндөгдөх болсон тухай мэдээлсэн. Нийслэлийн Прокурорын газрын холбогдох албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа мөн Авлигатай тэмцэх газраас нэр бүхий гурван гишүүнийг ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татах санал ирүүлсэн гэдгийг дурдсан.

Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногийн турш УИХ-ын үйл ажиллагаа нэр бүхий 40 УИХ, Засгийн газрын гишүүдийн бойкотоос болж, тасалдахад хүрсэн. Иймээс ЖДҮХС-д нэр нь холбогдсон гишүүдийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх болоход ирц бүрдэхгүй байх магадлал өндөр буй. Нөгөө талаас ийм асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйн тулд зориудаар парламентын үйл ажиллагааг тасалдуулах оролдлогыг хийж байна уу гэж хардахад хүрэх акцууд явах болсон. Гэвч яллагдагчаар татагдах гурван гишүүн хэн бэ гэсэн асуудлыг хэвлэлүүд эрж хайсны эцэст ямартай ч Д.Дамба-Очир гишүүн зээл авсан гишүүний нэг болохыг мэдээлж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж