С.Бямбацогт: Шалгагдаж байгаа гишүүдийн мэдээлэл ирсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Шалгагдаж байгаа гишүүдийн мэдээлэл ирсэн

С.Бямбацогт: Шалгагдаж байгаа гишүүдийн мэдээлэл ирсэн

УИХ-ын зарим гишүүн болон олон нийтийн шаардлагаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдана. УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ёс зүйн дүрэмд тусгагдсан хариуцлагын санкцуудын хүрээнд гишүүдэд хариуцлага тооцдог.  Өөрөөр хэлбэл, Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд тус дэд хороо нь мэдэгдэх үүрэгтэй аж.  Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.


-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотойгоор Ёс зүйн дэд хороо хуралдах  шаардлагатай байгаа ч   ирц бүрдэхгүй байсаар 14 хонож байна. Өнөөдөр ирц хүрэх болов уу?

-Ёс зүйн дэд хорооны хуралдааныг өнгөрсөн долоо хоногт хоёр удаа зарласан ч ирц хүрээгүй. Өнөөдрийн хуралдааны ирц хүрэх байх гэж найдаж байна. Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасаны дагуу асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий иргэд, УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн. Мөн төрийн бус байгууллагаас санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцэж Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргана. Ёс зүйн дэд хорооны дүрэмд хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд  давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирсэн. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор танилцуулна. Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр  гаргахыг би урьдчилж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн. Мөн энэ асуудлыг ч хэлэлцэнэ

-Ирц хүрэхгүйтэй холбогдуулан Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих асуудлыг УИХ-ын дарга хөндөн тавьсан?

-Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих эсэх нь Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдэх асуудал.

-Ёс зүйн дэд хороогоор ЖДҮ-тэй холбоотой  хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ?

-Энэ талаар надад тодорхой хэлэх зүйл алга. Холбогдох байгууллагуудаас албан бичиг явуулж  мэдээлэл авсан. Ёс зүйн дэд хороо хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд  давхар хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй. Ямар ямар гишүүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа вэ гэдэг мэдээлэл хүсэхэд албан бичиг нь ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж