Путины тагнуулчийн үнэмлэх Германы архиваас олджээ | News.MN

Путины тагнуулчийн үнэмлэх Германы архиваас олджээ

Путины тагнуулчийн үнэмлэх Германы архиваас олджээ

Путины тагнуулчийн үнэмлэх Германы архиваас олджээ

Германы Дресден хотын цагдаагийн газрын архиваас В.Путины Ардчилсан Германд тагнуулчаар ажиллаж байх үеийн ажлын үнэмлэхийг нь олсон байна.

ОХУ-ны Ерөнхийлөгч В.Путин нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д байх үедээ Ардчилсан Германы Дресден хотод томилогдон ажиллаж байжээ. Германы цагдаагийн газрынхан хуучнаар зүүн Германы Үндэсний аюулгүй байдлын яам буюу СТАСИ болон ЗХУ-ын КГБ-ын хамтын ажиллагааны тухай судалгаа хийх үеэрээ түүний ажлын үнэмлэхийг олсон байна.

Хүйтэн дайны үед байсан Дресден дахь КГБ-ийн төлөөлөгчийн газрын байр

ЗХУ-ын КГБ-ийн хошууч байсан В.Путин нь ажлын шугамаар Зүүн Германы Үндэсний аюулгүй байдлын яамтай ойр ажилладаг байсан тул түүнд энэхүү ажлын үнэмлэхийг олгосон аж. Тухайн үед Дресден дахь КГБ-ийн төлөөлөгчийн газарт алба хааж байсан хүмүүсийн 30 нь Ардчилсан Германы СТАСИ-тай ойр ажилладаг байжээ.

Зүүн Германы Төрийн аюулгүй байдлын яам буюу СТАСИ нь төрийн албан тушаалтнуудаас гадна энгийн ард иргэдийг мөрдөн шалгах, тэднийг тагнах ажлыг явуулдаг байсан.

В.Путин нь анх 1985 онд Ардчилсан Герман дахь КГБ-ийн төлөөлөгчийн газар томилогдон, дөрвөн жил ажилласан бөгөөд энэ үед түүний хоёр охин нь мэндэлжээ. Харин 1989 онд Зүүн Германд коммунист дэглэм нуран унаснаар тэрбээр эх орон руугаа буцсан. Дараа нь КГБ-ын залгамж байгууллага болох Холбооны аюулгүй байдлын яамны дарга болон дэвшиж, 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон юм.

Путин үнэмлэх дээрээ гарын үсгээ зурсан байгаа нь

В.Путин Дресденд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хошуучаас дэд хурандаа болон тушаал дэвшиж байв. Тэрбээр герман хэлээр чөлөөтэй ярьдаг байсан. 1989 оны арванхоёрдугаар сард Зүүн Германд ардчилсан жагсаал хөдөлгөөн ид өрнөж байх үед Дресден дахь КГБ-ийн байрны гадаа цугласан жагсагчидтай ярилцаж, тус байрыг ЗХУ-ын өмч, газар нутгийн хэсэг хэмээн тайлбарлан, буцааж байжээ.

Эх сурвалж: ВВС

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-12 66.181.176.98

Ертенцийг захирагчийн (Владимирын) алдар бадраг!

Avatar

Зоригто. 2018-12-12 107.77.173.10

Путин УАХХ-ы дээд сургууль төгссөн мэргэжилийн тагнуулын ажилтан хүн биш шүү дээ.Тэр Ленинградын УИС-ийн хуулийн анги төгсөөд УАХХ-нд сайн дураараа өргөдөл гаргаж байж ажилд орсон.Тэр хэзээ ч жинхэнэ гүйцэтгэх ажилтан байгаагүй,хэзээ ч өөрийн агентур барьж ажиллаж байгаагүй.Дрезденд байхдаа ДСНК-ийн эрхлэгч (Клубын эсвэл соёлын ордны эрлэгч л гэсэн үг шүү дээ) байсан,хийдэг ажил нь төвөөс ирсэн дарга нарыг дагуулж гадуур явуулж зугаацуулах,архидалт зохин байгуулах л байсан хүн шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-12 66.181.176.98

УАХХ-ны дэд хурандаа В.В.Путин еерийгее сайн л енгелен далдалсан байна шуу дээ. Кккккк

Avatar

Зочин 2018-12-12 66.181.176.98

Чамайг теерелдуулж чадсан л байна.

Avatar

Зочин 2018-12-12 202.72.245.198

КАБАЕВ ДАВХАР МЭДЭЭЛЭГЧ БАЙЖ Ш ДЭЭ ТАГНУУЛЧ БИШ ШҮҮ БЛЕДНЫЙ МОЛЬ ТАГНУУЛЧЫН ХЭМЖЭЭНД БЭЛТГЭГДЭЖ ЧАДААГҮЙ УЧИР СОНСОЖ МЭДЭЭЛЭХ АЖИЛЫГ СОЁЛЫН ОРДНЫ ДАРГАНЦАР ГЭДЭГ НЭРЭЭР ХИЙЖ БАЙЖЭЭ ШТАЗИ БОЛ ӨӨРИЙН Ч ЗӨВЛӨЛТИЙН Ч УДИРДАГЧДЫГ ТАГНАДАГ ГАЗАР БАЙСАН ЮМ ДАА

Avatar

Зочин 2018-12-12 66.181.176.98

Юм тагнуулч

Avatar

Зочин 2018-12-12 66.181.176.98

Би тагнуулч гээд л савсганаад явахгуй л дээ. Чамайг теерелдтел сайн л енгелен далдлалт хийсэн байна, дэд хурандаа Путин.

Avatar

Сөрөх 2018-12-12 202.21.112.226

Тагнуулч хүн халхавчаа сайн л хийсэн байна.Энэ чинь л жинхэнэ тагнуулчийн шинж.

Avatar

Ovgon 2018-12-12 59.153.115.159

fashist orosiin fsb-iinhen mongolruu yavuulj bgaa tagnuuluuddaa dandaa ravdan gedeg nuuts ner hairaldag yumuu haashaa yum kkk.

Avatar

монгол 2018-12-12 202.131.230.238

мулгуй хоосон толгой чи фашист гэх үгийн утга учир, гарал үүслийн мэдэж авч бичиж бай. чи ном уншиж үзсэн үү?

Avatar

РАВДАН 2018-12-12 66.181.160.22

БӨӨРРРР ЭРТНЭЭС Л ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАХААР БЭЛТГЭГДЭЖ БАЙСИЙМ БАЙНА ШД. ГЕРМАНЧУУД ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН АНХНЫ ҮНДЭС ТЭН БОЛСОНДОО БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ. ДААНЧ ГЕРМАНЫ ДАРГА НАР НЬ АРД ТҮМНЭЭСЭЭ НУУГААД БАЙГАА БОЛОХООС.

Avatar

Ovgon 2018-12-12 59.153.115.159

Hunii ul shagaidag mergejiltei fashistiig tolgoidoo zalsan azgui oros ingej uruudaj doroitoj ertontsiin shivshig boloh ni ch argagui yum uu da hoorhii kkk.

Avatar

Зочин 2018-12-12 122.201.22.117

монгол орон өнөөдөр хулгайч дээрэмчдийн орогнодог орон болчихоод дэлхийн шившиг болж байхад юун орос вэ. мал минь

Avatar

Зочин 2018-12-12 107.77.173.10

Путин хуйло ла ла ла путин хуйло

Avatar

Зочин 2018-12-12 66.181.187.103

Хятад хэлээр ойлгомжгүй бичдэг хүн юм байна

Avatar

Зочин 2018-12-12 66.181.176.98

Хуйцай гэнэ уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж