Н.Лүндэндорж Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Н.Лүндэндорж Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор,профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан шүүхийн ажлын хэсгийнхэн зүүн аймагт ажиллаж байгаа юм. Тэд өнгөрсөн даваа гаригт Дорнод аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаа, шүүгч ажилтны ажиллах нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонссон байна. Үүний дараа орон нутгийн иргэдтэй уулзалт хийжээ.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлснээр өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаа,түүнийг зайлшгүй эхлүүлэх болсон нөхцөл шалтгаан, шинэтгэлийн явц, үр дүн, ахиц ололт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийталаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудаа тайлагнаж, шүүхийн үйлчилгээний талаархи иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, харилцан ярилцсан тус уулзалт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын байранд дөрвөн цаг үргэлжилсэн байна. Уулзалтад аймгийн удирдлагууд оролцсоноос гадна500 гаруй иргэн хүрэлцэн ирж, шүүхийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Дорнод аймгийн иргэд шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээний ил тод,нээлттэй, хүртээмжтэй байдал нь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, шүүгч, ажилтны ёс зүй, хариуцлага, харилцаа хандлагад нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг энэ үеэр онцолсон байна.Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Дэнсмаа, “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдсан Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч З.Энхцэцэг, Төрийн албаны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нарт шагналыг нь гардуулжээ. Н.Лүндэндорж тэргүүтэй томилолтын ажлын хэсэгт Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Наранбилэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Наранмандах нарын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байгаа юм. Зүүн аймгуудын шүүхүүдэд ажиллаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын орон нутаг дахь томилолт ийнхүү дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Б.БУД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж