“Huawei”-н Мэн Ванжоуг батлан даалтаар суллажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

“Huawei”-н Мэн Ванжоуг батлан даалтаар суллажээ

“Huawei”-н Мэн Ванжоуг батлан даалтаар суллажээ

Бритиш Колумбиа мужийн дээд шүүхээс өчигдөр /2018.12.11/ Хятадын “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.

Шүүгч Уильям Эркийн шийдвэрлэснээр, Мэн Ванжоу 10 сая канад долларын барьцаа төлөхөөс долоон саяыг нь бэлнээр өгөх ажээ. Мөн түүнийг таваас доошгүй батлан даагчтай байх ёстой гэж үзсэн байна.

Шүүгч Мэн Ванжоуд батлан даалтад гарын үсэг зурж, батлах ёстой хэд хэдэн барьцааны нөхцөл танилцуулжээ. Үүнд: паспорт, бүх бичиг баримтаа хураалгаж, гэрийн хорионд байх хугацаандаа Канадын Бритиш Колумбиа мужаас гарах эрхгүй, Ванкуверт нөхрийнхөө гэрт байнга амьдрах ёстой.

Үдшийн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хяналтын дор байх ба өдрийн цагаар гарах бол цагдаагийн ажилтантай явах ёстой. Мөн хаана байгааг нь тогтмол хянаж байхын тулд шагайд нь байршил тогтоогч бүхий төхөөрөмж зүүлгэх юм байна. Мэн Ванжоу өөрийг нь хянах, цагдах бүх зардлыг төлөх ажээ.

Шүүхийн шийдвэр уншиж дууссаны дараа Мэн Ванжоу инээмсэглэж, толгой дохин, улмаар нулимс дуслуулсан байна. Өмнө нь тэрбээр өмгөөлөгчдөө “Нөхөр, охинтойгоо л хамт амьдрахыг хүсч байна” хэмээн хэлжээ. Одоогоор АНУ-ын зүгээс Канадын талд түүнийг шилжүүлж өгөх хүсэлт ирүүлээгүй байгаа аж.

Эх сурвалж: The Star

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж