Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2015 оны нэгдүгээр сард 1,5%-иар унасан тухай Эдийн засгийн хөгжлийн яамнаас нь хийсэн нэгдүгээр сарын шалгалт харуулсан гэж мэдээлсэн байлаа.
Баримтын дагуу үндсэн хөрөнгөд орох хөрөнгө оруулалт (-6,3%), барилга (-3,5%), бөөний худалдааны эргэлт (-4,4%) тус тус уналаа. Харин ДНБ-д эрдэс баялагын олборлолт (+1,5%), цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлт ба хий, усны хувиарлалт (+1,2%), хөдөө аж ахуй (+2,8%), хүн амын төлбөрт үйлчилгээ (+0,9%) тус тус эерэгээр нөлөөлжээ.
Боловсруулах үйлдвэрт хамгийн бага уналт 0,1% бүртгэгджээ. Улирлын болон хуанлийн нөлөөг үл тооцвол ДНБ-ний уналт 1,1%, хөрөнгө оруулалт 3,5% тус тус унажээ.
Бэлтгсэн Ш.МЯГМАР