Украины Үндэсний банк бодлогын хүүгээ 19,5 хувиас 30 хувь хүртэл нэмэхээр төлөвлөж байгааг УНИАН агентлаг эх сурвалжийн мэдээндээ үндэслэн дамжуулжээ.
“Бодлогын хүүг 30 % хүртэл нэмнэ. Харин хэзээ вэ гэдэг тодорхойгүй” хэмээн тэр эх сурвалж хэлсэн байв. Үндэсний банкнаас бусад банкчидтай мягмар гаригт зөвлөлдсөний дараа бодлогын хүүг нэмэхээр тохиролцсон байна.
Үүний өмнө хоёрдугаар сарын 6-нд Украин бодлогын хүүгээ 14-19,5 болгон нэмсэн байлаа. Тэр үед хэрэглээний инфляци 24,9%-д хүрчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР