Ангараг гариг дээрх анхны сэлфи

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Ангараг гариг дээрх анхны сэлфи

Ангараг гариг дээрх анхны сэлфи

NASA-гийн “InSight” судалгааны станц дэлхийгээс хөөрснөөс хойш долоон сарын дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ангараг гариг дээр амжилттай газардсан билээ. Өчигдөр /2018.12.11/ тус гариг дээр авсан сэлфи зургаа анх удаа дэлхий рүү илгээсэн байна. Ингэхдээ нийт 11 хэсэг зураг авч түүнийгээ нийлүүлэн нэг бүтэн зураг болгожээ. Сэлфи зураг дээр “InSight” станцын эх бие, багаж төхөөрөмжүүд, нарны эрчим хүч хүлээн авагч хавтангууд, цаг уур хэмжигч шон гээд бүгд гарсан байна.

Ангараг гаригийн дотоод бүтцийг судлах зорилготой уг станц одоо ажиллахад тохиромжтой чулуугүй газар байрлахаар хайж байгаа юм байна. Чулуугүй сул хөрстэй газар олсны дараа өрөмдлөг хийж, багаж төхөөрөмжүүдээ зоож байрлуулах ажээ. Өрөмдлөгийн гүн 5 метр орчим байна гэв.

“Insight” станц нь газар хөдлөлт, дулаан хэмжигч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд NASA энэ төсөлд нийт 830 сая ам.долларыг зарцуулсан гэнэ.  “Insight” станцаас өмнө хамгийн сүүлд  зургаан жилийн өмнө “Curiosity” нэртэй өөрөө явагч станцыг улаан гаригт буулгаж байв. “Curiosity” станцаас ялгаатай нь “Insight” станц нь хөдөлгөөнт бус суурин нөхцөлд ажиллах юм. “Insight” станцыг Ангараг руу илгээхэд Герман болон Францын сансар судлалын агентлагууд хамтран ажиллажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж