Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо

Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн ням гарагт тус улсыг зорилоо. Зэвсэгт хүчнийхэн уламжлал ёсоор монгол цэргийн сүлд, хийморийн бэлгэдэл болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлээд мордов.

Энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний ХЗЦК-ын штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, АЦК-ын АУХ-ийн дарга, хурандаа Т.Ганбат, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Та бүхний үүрэг гүйцэтгэх ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй. Гэсэн ч нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, нэгдмэл санаа зорилготой, хатуу чанд сахилга баттайгаар өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, нутгийн иргэд болон хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа үлгэр дуурайл үзүүлж чадна гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн бид эвслийн цэргийн ажиллагаанд анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг оролцуулж байна. Энэ нь IX ээлжийн цэргийн багийн онцлог төдийгүй Зэвсэгт хүчний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа чухал үйл явдал гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэн ажиллагааны бүхий л хугацаанд сонор сэрэмжтэй байж, дадлага, ур чадвартаа тулгуурлан нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхийг даалгаж байна” гэв.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж