Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа

Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа

Монгол Улсын Компанийн тухай хууль болон СЗХ, МХБ-ийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн гаргасан  "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/17 тоот тогтоолоор "Би Би Эс Эс ҮЦК" ХХК, "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК-иудын биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хаслаа.

Тус компаниудын харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 127 тоот тогтоолын дагуу "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлсэн тул гишүүнээс хасагдсан дээрх компаниудын харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж