Анхаар, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна | News.MN

Анхаар, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Анхаар, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Анхаар, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт шалгалт хийгээд эхэлжээ. Энэ талаар өнөөдөр /2018.12.12/ мэдээлэл хийлээ.

Шалгалтад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд, хүнсний худалдааны төвүүд, өндөг хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудыг хамруулжээ.

Урьдчилан сэргийлэх шалгалтад 85 аж ахуйн нэгж, 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд  хамрагдсан байна. Шалгалтаар 116 зөрчил илэрчээ. Тухайлбал, Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд хаяг шошгын зөрчилтэй 39 гаруй сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авсан байна. Мөн эдгээр газруудаас хадгалалтын хугацаа нь дууссан 22 төрлийн 1.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгажээ.

Шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэдийг худалдан авч буй зүйлийнхээ хаяг шошгыг сайн шалгахыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Хуулийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний шошго нь англи, орос, монгол хэл дээр байх ёстой ажээ. Хэрэв ямар нэгэн зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байгаатай таарвал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст өөрийн биеэр мэдэгдэж болохоос гадна 70128012 дугаарын утсанд холбогдон мэдээлэл өгч болох юм байна.

Тус шалгалт арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж