Дэлхийд алдартай булчинлаг имж үхжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Дэлхийд алдартай булчинлаг имж үхжээ

Дэлхийд алдартай булчинлаг имж үхжээ

Австралийн гайхалтай дүр төрхтэй, булчинлаг имж Рожер 12 насандаа хөгшрөлтийн улмаас үхжээ. Энэ тухай мэдээллийг имжийн амьдарч байсан "Элис-Спрингс" дархан цаазтай газар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Зургийг нь 2015 онд нийгмийн сүлжээнд байрлуулснаас хойш Рожер дэлхий даяар алдаршжээ. Имжний үхлийн тухай мэдээлэл телевизийн сувгуудаар цацагдсанаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүн холбогдож, эмгэнэл илэрхийлсэн талаар тус дархан цаазтай газрын ажилтан Крис Барнс ВВС-д мэдээлсэн байна.

Рожер хоёр метр өндөр, 89 кг жинтэй байжээ. Барнс "Хамгийн анх бид бие биедээ дөхөж, удалгүй тэр намайг өрсөлдөгч шигээ харж, над руу дайрахыг оролдож байлаа” хэмээн дурсан ярьсан байна.

Рожерийн хувьд "Элис-Спрингс" дархан цаазтай газарт бүх насаа өнгөрүүлжээ. Эх нь машинд дайруулж амьсгал хураасан цагаас бяцхан имж тус газарт ирсэн байна. Барнс "Зам дээр нас барсан эхийнх нь уутнаас гаргаж авахад тэр үнэхээр жижигхэн байсан" хэмээн ярьжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд үе мөчний үрэвслээр өвдөж, холын хараа нь муудан, Барнсын хэлснээр “тэтгэвэрт гарсан” аж.

Имж 14 хүртэл насалдаг ч энэ нь ховор тохиолддог байна. Барнс “Рожерийг дархан цаазтай газарт нь оршуулсан” хэмээн хэлжээ. Тэрбээр твиттер хуудастаа “Дэлхийн сая сая хүний хайрыг татсан, гайхамшигтай амьдрал туулсан Рожерийг бид дурсан санах болно” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж