Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ | News.MN

Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Францын Страсбург хотноо өчигдөр /2018.12.11/ орой 20.00 цагийн үед буутай этгээд халдлага үйлдэж, дөрвөн хүний аминд хүрч, 10 хүнийг гэмтээсэн байна.

Хэргийг шалгаж буй прокурорууд тус хэргийг “террорист үйл ажиллагаа” хэмээн дүгнэжээ.

Халдлагын улмаас дөрвөн хүн нас барсан бол дөрвөн хүн хүнд, зургаан хүн хөнгөн бэртэл авсан байна. “Буун дуу гарч, арваад минутын турш хүмүүс яахаа мэдэхгүй ийш тийш гүйлдэж байсан” хэмээн хэргийн газар байсан иргэн ярьжээ.

Халдлага үйлдсэн этгээд нь Францад хамгийн томд тооцогдох зул сарын худалдаа явуулж байсан захын ойролцоо гал нээгээд, хэргийн газраас зугтсан байна. Цагдаа нар камерын бичлэг шүүж, царайг таниад, хувийн мэдээлэл болоод гэрийн хаягийг нь олж авчээ. Хэрэгтний гэр нь зул сарын худалдаа явуулж байсан захаас дөрвөн километрийн зайтай газар байдаг аж. Түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа юм.

Цагдаа нарын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нь Страсбург хотод төрж өссөн, 29 настай эрэгтэй бөгөөд өмнө нь террорист халдлага үйлдэхийг завдсан хэргээр шалгагдаж байв. Тэрбээр халдлага үйлдэх үедээ буутай байснаас гадна мөрдлөгийн явцад цагдаа нар гэрээс нь их хэмжээний тэсрэх бөмбөгийг илрүүлжээ.

Нас барсан хүмүүст Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эмгэнэл илэрхийлж, Страсбург хотын дарга Роллог Рий хотын захиргааны байшингийн урд байх төрийн далбааг хагас бөхийлгөж, нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлнэ гэв.

Эх сурвалж: ВВС

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-12 37.168.155.189

2 vhej 14 sharhadsan gej bna shd hudlaa bicheed bhiin

Avatar

Ах 2018-12-12 45.117.35.66

Дотроосоо2 шар хантаазнуудын бослогыг намжаах арга хэмжээ шүү дээ хүүхдүүдээ ойлгосонуу

Avatar

Зочин 2018-12-12 43.242.241.86

7 sariin 1 boljee. dotroosoo zohion baiguulsan biahaa da.. tegj l bodogdood yavchlaa

Avatar

ШҮҮМЖЛЭГЧ 2018-12-12 202.21.120.42

2 ЮМ УУ? 4 ЮМ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж