Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ | News.MN

Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ

Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ

Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Шарга-Өндөр гэдэг газар өчигдөр /2018.12.11/  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус сумын Олон-Овоод багаас Даланжаргалан сумын төвийн чиглэлд зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашин,  гурван зорчигчтой “Истана” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын дуудлага өдрийн 16.02 цагт аймгийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу зургаан алба хаагч ослын газарт очиход Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат иргэн 47 настай эрэгтэй Г, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат иргэн  26 настай эрэгтэй Б, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн  23 настай иргэн Б нар  нас барсан байжээ. Талийгаачдын цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэр 2018-12-12 66.181.161.114

Хятад нүүрсний уурхайн тээврийн сайжруулсан зам дээр гарсан осол юмаа.

Avatar

Zochin 2018-12-12 103.26.193.175

Ene tom teregtnuud joohon zambraatai ywldaa untaagui noirogmlood ywaad bdiimuu yadii er n tgd jolooch bur dor burnee anhaaral bolgoomjtoi ywaldaa 😭

Avatar

Батсүх 2018-12-12 202.55.188.46

цөөхөн хэдэн эрчүүд нь өдөр болгон харамсалтайгаар амь насаа алдаж байна даа Ард нь өнчин хүүхдүүд өрх толгойлсон эмэгтэйчүүд үлдэнэ харамсалтай

Avatar

зочин 2018-12-12 202.179.27.110

Стандартын бус нарийн зам шдээ. Дарга нар өргөнөөс нь идсэн байлгүй.

Avatar

ХАЙРАН САЙХАН ЗАЛУУС 2018-12-12 202.126.89.174

АЙ ХООРХИЙ, ХЭДЭН ЦООХОН ЭРЧУУД ЗАЛУУС ХУУХДУУД МААНЬ УРЭГДЭЭД ДУУСЛАА, ХАРАМСАЛТАЙ ЯАА

Avatar

иргэн 2018-12-12 202.70.34.30

news.mn-ынханд наад чат авч хаяачээ. Мэдээ үзэх хүн л орно. хэн чатладаг юм

Avatar

Зочин 2018-12-12 202.9.43.164

Та нарыг тагнах л гэж тэр…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж