Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ

Ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Шарга-Өндөр гэдэг газар өчигдөр /2018.12.11/  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус сумын Олон-Овоод багаас Даланжаргалан сумын төвийн чиглэлд зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашин,  гурван зорчигчтой “Истана” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын дуудлага өдрийн 16.02 цагт аймгийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу зургаан алба хаагч ослын газарт очиход Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат иргэн 47 настай эрэгтэй Г, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат иргэн  26 настай эрэгтэй Б, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн  23 настай иргэн Б нар  нас барсан байжээ. Талийгаачдын цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж