Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд зохион байгуулна

Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд зохион байгуулна

Манай улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгч болох хүнс, хөнгөн, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан Зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, "Заша өвс" ТББ-тай хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, дотоодын сав, баглаа боодлын салбарын борлуулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийн үеэр тус салбарт баримтлах төрийн бодлого, хэрэгжилт, үр дүн, салбарын хөгжлийн цаашдын хандлагын талаар хэлэлцэж, Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагнал гардуулах ажиллагаа болно.

Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалт нэмэгдэх, эрүүл өрсөлдөөн бий болох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан "Сав, баглаа боодол" үндэсний хөтөлбөрт дотоодын сав, баглаа боодол, хаяг шошгыг тогтмол хэрэглэгч, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг жил бүр шалгаруулж урамшуулдаг болох, зөв шошготой, чанар, стандартын шаардлага хангасан сав, баглаа боодлын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүргэх ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулна гэж заасан.

Мөн хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд чанар, стандарт, загвар дизайны шаардлага хангасан дотоодын сав, баглаа боодол, хаяг шошго хэрэглэхийг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалж, энэ чиглэлээр явуулж байгаа сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжтой сав, баглаа боодлын нэр, төрөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа явуулах, сав баглаа боодлын үндсэн түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих зэрэг заалтыг тусгасан байдаг.

Тиймээс "Сав, баглаа боодол" үндэсний хөтөлбөрт тусгагдсан дээрх заалтын хэрэгжилтийг хангахын тулд дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болсон юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж