"УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр огцрох боломжгүй" | News.MN

"УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр огцрох боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

"УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр огцрох боломжгүй"

"УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр огцрох боломжгүй"

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдтой УИХ-ын даргыг огцруулах асуудалд хамаарах хууль, эрх зүйн гаргалгааны талаар ярилцлаа.


-УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй байгаагаас болж УИХ-ын үйл ажиллагаа гацчихлаа. Та түүний зөвлөхийн хувиар УИХ-ын даргатай яг энэ асуудлаар саналаа солилцов уу. Телевизийн ярилцлагад оролцохдоо хэлснээс өөр шинэ нөхцөл байдал үүссэн үү?

-Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бараг хоёр долоо хоног хуралдаж чадсангүй, гацчихаад байна. Гол нөлөөлөл нь эрх барьж байгаа нам доторх улс төрийн нөхцөл байдал, бүр тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс тавьсан  “УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэсэн шаардлагатай холбоотой. Энэ талаар УИХ-ын дарга ч өөрөө тайлбар хийсэн. Хуульчид, судлаачид ч тайлбарласан. Би УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхийн хувьд УИХ-ын даргатай энэ талаар санал солилцсон. Зөвлөлдөөд УИХ-ын дарга ямар байр суурь илэрхийлсэн бэ гэвэл УИХ-ын даргын албан тушаал бол хэн нэгэн гишүүн буюу хэсэг гишүүд, мөн УИХ дотроосоо буюу гаднаас шаардсанаар огцорчихдог албан тушаал биш гэж үзсэн. Учир нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд УИХ-ыг тараах, УИХ-ын даргыг огцруулах, “ажлаа өг” гэдэг шаардлагуудыг тавьсаар байна. Энэ нь анхнаасаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол нэг хувь хүний асуудал биш.  Тиймээс Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх нь зүйд нийцэхгүй гэдэг талаас асуудалд хандаж байна.

– УИХ-ын үйл ажиллагааг  гацаанаас гаргахын тулд огцорчихъё гэсэн санал М.Энхболд даргаас гарч байсан удаа бий юу. УИХ-ын дарга биш сул гишүүн л болно шүү дээ. Яагаад ер нь эрүүл мэндийн ч юм уу шалтгаанаар өргөдлөө өгөөд огцорчихож болохгүй гэж?

-УИХ-ын дарга таны хэлсэнчлэн өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн саналыг нам дотроо ч, зарим гишүүнд ч хэлсэн юм билээ. Надтай энэ талаар яриагүй. Яагаад болдоггүйн тухайд УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлөө өгчихвөл цаашид хууль бусаар юу ч хийж, хэнийг ч огцруулж болох юм байна гэсэн буруу жишиг тогтож, газар авах эрсдэл өндөртэй. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл бий. Үүнийг хуульчид, хууль тогтоогчид, иргэд сайн мэдэж байгаа. Энэ таван үндэслэлээр л огцруулна, өөрөөр ямар ч гарц байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хуульд байхгүй зургаа дахь үндэслэл буюу УИХ-ын 40 орчим гишүүн танаас огцрохыг шаардаж байна гээд байгаа юм. Яг тэр 40 орчим гишүүн гарын үсгээ зурсан албан ёсны бичиг баримт байхгүй.

-Тэдгээр гишүүд дахиад албан бичгээ өнгөрсөн даваа гаригт өглөө шүү дээ?

-Тийм сураг байна лээ. Гэхдээ хуульд ийм заалт байхгүй. Жишээ нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурж УИХ-д өргөн барьсан бол түүнийг авч хэлэлцэнэ гэсэн байдаг. Яг үүн шиг , жишээ нь “нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь гарын үсэг зурсан бол ч  гэдэг юм уу тийм заалт хуульд байсан бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж болох байсан. Гэтэл УИХ-ын тухай хуульд ч, өнөөх таван үндэслэл дунд ч ийм заалт байхгүй.

-Ер нь ийм боломж нь яагаад хаалттай байдаг юм бэ. Угаасаа байгаагүй юм уу, байсныг нь өөрчлөөд хаалт болгочихсон юм уу?

-Угаасаа байгаагүй. УИХ-ын дарга асан З.Энхболд нэг ярилцлагадаа “УИХ-ын даргыг огцруулна гэдэг ер нь их хэцүү” гэж хэлж байсан удаатай. ОУПХ ч энэ талын хамгаалалтад  онцгойлон  анхаардаг. Энэ албан тушаалын онцлогийг харгалзаад өөрөө өргөдөл өгөх буюу Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах, эсвэл нас барах зэрэг маш тодорхой шалтгаанаар парламентын даргыг огцруулахаар заасан байдаг.

-Та Цэцийнхэнтэй УИХ-ын даргыг төлөөлж уулзсан уу. Хэзээ шийдвэр гарах бол?

-Би уулзаагүй.

-А.Эрдэнэцогт тэргүүтэй зарим хуульч МАН-ыг татан буулгах асуудлыг Дээд шүүхэд тавьж байгаагаа мэдэгдсэн. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг гэж байх эсэх тухай яригдах уу?

-Энэ бол тухайн хуульчид буюу уг асуудлыг тавьсан хуульчийн зүгээс “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархсан учраас МАН-ыг татан буулгах нь зүйтэй” гэсэн агуулгаар Улсын Дээд шүүхэд хандсан юм билээ. “Хууль бусаар авахаар завдсан, санаархсан” гэдгээрээ 60 тэрбумын хэрэг гэгчийн асуудлыг хөндсөн байгаа юм. Гэтэл тэр нь 2016 оноос хойш цагдаа, прокурор, Тагнуулын ерөнхий газар, АТГ-аар тус тус шалгагдаж хамгийн сүүлд прокурорын байгууллагаас “Энэ бол гэмт хэрэг биш” гэж үзээд хаасан байдаг. Хуулийн бүх шатны байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулийн байгууллагын шийдвэрийг л хүндэтгэж үзэх ёстой. Түүнээс биш улстөржсөн мэдэгдэл, хийрхлээр хуулийн байгууллагуудын шийдвэрийг үгүйсгэж болохгүй.

– Хэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж “Төрийн албан тушаалыг хууль бусаар худалдах 60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг, “газрын наймаачин” гэдгийг хэлсэн Ерөнхий сайд гэмт хэргийн гэрч биш гэж үү. Мөн УИХ-ын даргыг “эрүүл биш” гэж хэлсэн хүмүүс хариуцлага хүлээх үү?

-“60 тэрбумын хэрэг” хэрхэн шалгагдсан тухай би дээр хэлсэн. Одоо ч дахиад Ажлын хэсэг гараад шалгаж байна. Шалгалтын ажил үргэлжилж, эцэслэн шийдэгдээгүй байхад “60 тэрбумын хэрэг үнэн”, “газрын наймаачин нь үнэн” гэх мэт хариуцлагагүй үгийг Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн хэлж болохгүй шүү дээ.

-Болохгүйгээс гадна хариуцлага хүлээхгүй гэж үү?

-Хэрэв гүтгүүлсэн буюу дээрх үгийг өөр дээрээ хаяглан хүлээж авч буй хүн шүүхэд гомдол гаргаад, хууль, шүүхийн байгууллага шалгаад гүтгэсэн байна гэж тогтоовол хариуцлага хүлээх л ёстой. Өөрөөр хэлбэл М.Энхболд иргэний хувиар гомдол гаргаж Цэцэд хандвал У.Хүрэлсүх гэрч болох магадлалтай.

-Хэрэв хэн нэгэн иргэн хуулийн байгууллагаар шалгагдаж гэмт хэрэг мөн болох нь тогтоогдсон хэргийг “би мэднэ, үнэн шүү дээ” гэвэл гэрч болчихмоор харагдах юм. Улстөрчид хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

– Зөвхөн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр халхавчилж амандаа орсныг, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэж, доромжилсон бол хариуцлага хүлээнэ.

-Тэгвэл УИХ-ын чуулганы индрээс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ-ын даргыг ажлаа өгөхийг намын даргын хувиар шаардаж байна” гэж хэлсэн. Энэ үйлдэл хууль зөрчсөн үү?

-Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “нам үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтална. Үүнд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, үндэсний эв нэгдэл зэргийг тодорхой нэрлэж, мөн “хууль дээдлэх ёсыг чанд биелүүлнэ” гэсэн заалт байдаг Мөн хуулийн 7.1-д “намын  зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглоно” гэж заасан. Гэтэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ хоёр заалтыг шууд зөрчсөн. УИХ-аас томилогддог Ерөнхий сайд нь УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж байгаа нь намын даргын хувьд байж болох юм. Тэгэхээр хэдийгээр эрх барьж байгаа нам гэдэг утгаараа хандсан байж болох ч тус намын дүрэмд тийм агуулгатай заалт байхгүй.МАН-ын Бага хурлаараа төрийн өндөр албан тушаалтнуудынхаа асуудлыг ярьдаг байхаар намын дүрэмд заасан.Энэ дүрэмд Ерөнхий сайдын асуудлыг шийднэ гэж байдаг болохоос УИХ-ын даргыг огцруулах, томилох асуудлыг шийднэ гэсэн заалт байхгүй. Намын дүрмээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. УИХ-ын даргын талаар заалт байхгүй. Яагаад гэвэл Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын даргыг нийт гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Томилогддог биш сонгогддог албан тушаалтан.

-УИХ-ын дарга “60 тэрбумын хэрэг” гэгчээр дахин хэлэлцүүлэг явуулахыг ТББХ-нд чиглэл өгсөн. Энэ мэтээр хэдэн удаа хэлэлцүүлэг хийж, хэчнээн шалгуулаад ч эцсийн хариу гарна гэж үү?

-УИХ-ын дарга өнгөрсөн баасан гаригт “60 тэрбумын гэх хэрэг” гэгчээр дахин хэлэлцүүлэг явуулах үүргийг Төрийн байгуулалтын Байнгын хороонд өгсөн. Өнгөрсөн намар энэ асуудлыг хэлэлцэхийн тулд  “нийтийн сонсгол дээр энэ асуудлыг тавьж хэлэлцүүлж болох уу” гэдгээр хуулийн байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл хуультай. Гэтэл прокурорын байгууллага зөвшөөрөөгүй юм билээ. Нийтийн сонсгол бол хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг биш шүү дээ. Тодорхой дэг журамтай. Нууцад хамаарах болон гэмт хэргийн эзэн, холбогдогч, шалгагдаж, сэжиглэгдэж байгаа хүмүүстэй холбоотой мэдээллийг  хамаагүй дэлгэж болдоггүй. Нэгэнт удаа дараа шаардаад байгаа учраас УИХ-ын дарга уг хэлэлцүүлгийг явуулахаар үүрэг өгсөн. ТББХ энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх байх.

-Бойкот хийж буй гишүүд хариуцлага хүлээх үү?

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой гэдэг шаардлага нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн шаардлага. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Хэрэв УИХ-ын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд очоод, Цэц тухайн гишүүний үйлдэл, тавьсан шаардлага Үндсэн хууль зөрчсөн гэж  үзвэл УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах арга хэмжээ авдаг. Хуульчийн хувьд харахад зарим гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өг гэж хууль бусаар шаардаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхүйц алхам юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд ч тавих ёстой асуудал. Анзаараад байхад УИХ-ын зарим гишүүд УИХ-ын даргыг “хурал даргалагч гэж үзээд байх шиг. Хуралдаан даргалдаг нь үнэн. Гэхдээ энэ нь УИХ-ын даргад өгсөн Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1.1-ээс 11.1. 22  хүртэл 22 чиг үүргийн зөвхөн нэг үүрэг нь юм шүү дээ. Үүнээс гадна УИХ-ын дарга бол ҮАБЗ-ийн гишүүн. Тиймээс асуудалд хариуцлагатай хандах ёстой.

-Ээлжит бус чуулган зарлаагүй гэх үндэслэлийн тухайд?

-Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Уг бичиг гурван хувь байдаг, сольж өөрчлөх ямар ч боломжгүй. Өөрчилбөл ноцтой гэмт хэрэг болдог юм” гэдгийг нэг бус удаа тайлбарласан. Анхны 22 гишүүний гарын үсэгтэй албан тоотын тухайд УИХ-ын даргыг огцруулах үндэслэл болох боломжгүй.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  “Би ч гэсэн УИХ-ын даргын ажлаа өгч байсан. Алдсан юм байхгүй. Та одоо өг” гэдгийг хэллээ. Ингэхэд Ц.Нямдорж даргын ажлаа өгсөн шалтгаан, үндэслэл, одоо М.Энхболд даргыг огцрох өргөдөл өгүүлэх шаардлагын хоорондох гол ялгааг хуулийн талаас нь хэлж өгөөч?

-УИХ-ын дарга бол тодорхой хариу хэлээд байгаа шүү дээ. “ Үндсэн хуулийн Цэцээс намайг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарах юм бол би ажлаа өгөхөд бэлэн байна” гэсэн. Одоогоор Цэцийн дүгнэлт гараагүй байна. Таван үндэслэл нь таарч тохирохгүй, огцрох өргөдөл өгөх шалтгаан болохгүй байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаас огцроход хуульд засвар хийсэн гэдгээр хуулийн байгууллагаар шалгагдаж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргаад, түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийн л нэг нь шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

103 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-12 122.201.31.114

ОГЦОР ӨӨРӨӨ ХҮСЭЛТЭЭ ӨГ М.ЭНХБОЛД МИНЬ ОЛОН ТҮМНЭЭСЭЭ ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ ЮУ ЧАМД

Avatar

Зочин 2018-12-12 70.31.70.196

Өөрийн хүсэлт гэж нэг юм байдаг ш дээ.Үнэхээр ёс зүйтэй хүн бол олон түмэн шаардаад,төрийн ажил гацаад байхад хөшөөнд нь хүндэтгэл үзүүлээд толгоы бөхийлгээд их эзэн Чингис гээд байдаг тэр хүнийхээ АЛД БИЕ МИНЬ АЛДАРВАЛ АЛДАРТУГАЙ ,АХУЙ ТӨР МИНЬ БҮҮ АЛДАРТУГАЙ гэдэгиыг сандаггүй юм баыхдаа.

Avatar

Зочин 2018-12-12 202.126.89.210

60 unenshdee. 16 onii songuuliin daraa Niisleld buttsiin uurchlult nereer yamar ch mergejil medleg turiin albanii turshlagagui garuudig bugdiig il gargaad yarichih. Avto zamiin gazraas ehleed 2 orlogch, 2 ahlahtai gazar heltsuud zunduu baigaa. Yagaad.

Avatar

irgen 2018-12-12 66.181.161.26

huuli. bol. huuli. huuliig. mongol. buh. irged. eschlon. dagana. es. tegbers. tsaaziin dor. zogsono. mongol. ugasgaatan. bol. mongol. tsaazaa. hundelj. eschlon. bieluulne. yiim. bus. bol. mongol. setgelgui. hog. tiirenguud. huuli. bol. huuli.

Avatar

irgen 2018-12-12 66.181.161.26

unah. deeree. tulbal. zii. enhbold. h.battulga. s.erdene. ts. elbegdorj. selengiin. baterdene. ulaaniig. uzej. urwadag. ouynerdene. bas. an. namiinhan. bugd. shorondoo. orsniih. ni. daraa saua. m.enhbold. orno. des. dugaaraa. medej. bj. sh. dee. . hen ch. medej. l. bgaa. ingej. hunii. b**s. uhah. uamar. ch. hereggui. bi. l. law. ter. 99,99bish. tegeed. ch. uaw. ch. 99 huwi. hurehgui. 10 ch. hurehgui dee

Avatar

Зочин 2018-12-12 103.26.193.34

Undsen huulia dagahgui bol ene ulsad huuli durem, shudarga yos gej yariaad, orilood baih hereggui
Huuli bol huuli baih yostoi

Avatar

Зочин 2018-12-12 112.72.12.5

Zugeer l ooroo ogtsor. Olon hum h*****d bai.

Avatar

111111 2018-12-12 5.61.10.130

6 дахь ундэслэлийг тусгасан хуулийн нэмэлт, оорчлолт боловсруулаад батлах эрх гишуудэд нээлттэй биш уу?

Avatar

Zochin 2018-12-12 64.119.22.109

Ene nohor chin huulia meddeggui hun bna sh dee. Yarij helj bgaa huulichiin unergui nohor bna daa. Iim huneer zobloh hiilgeheer huuli zorchilgui yahav dee.

Avatar

Зочин 2018-12-12 103.229.122.211

ene hen be? suraggui nuhur garch ireed tailbar hiigeed bhiin.

Avatar

zochin 2018-12-12 115.187.88.2

ene yamar sonin tsarai bnaa

Avatar

ард түмэн 2018-12-12 66.181.180.176

мананг элбэгдорж.Бадамжунай М.Энхболд 3 л өвөр түрийдээ орж үгсэн хуйвалдаж албан тушаалын наймаа луйвар дээрэмийг хийж бна энэ луйвар эхнээсээ Дорлигжав гэгч этгээдээс эхлээд луйвар дээрэм нь ил болж бна новшийн муухай хулгайчуудыг одоо шалгаад шоронд нь суулгах болсон нийгэи улс төрийг цэвэрлье Хүүк ээ Өаттулга аа

Avatar

монгол хүн 2018-12-12 66.181.180.176

М.Энхболд дэндүү их баяжсан яиар эх үүсвэрээр баяжсийн УБ хотын газрыг худалдаж хот биш хог болгосон төрийн албыг төрлийн болгож хөдөөний боловсролгүй хувийн болсон болоогүй дээд сургууль төгссөн диплом гэгч цаас өвөртөлсөн бүдүүлэг ёс зүйгүй ах дүү хамаатан найз нөхөд гэсэн төрлийн алба болгосон харамсалтай төр болгосон ийм учраас одоо боллоо юманд хязгаар хэмжээ бх ёстой

Avatar

ард түмэн 2018-12-12 66.181.180.176

энэ хүн хэн бэ болиоч энхболд х***а гүрийгээд бх хэрэггүй ард түмнээ үнэхээр боддог л юм бол наад өндөр албан тушаалаасаа зайлаад өгөөч

Avatar

Иргэн 2018-12-12 64.119.18.123

УИХ-ын даргын албан тушаал нэн хариуцлагатай ажил бөгөөд ажилгүй албан тушаал ч үгүй МАН-ынханд нэр хүндээ алдсан бодлогогүй У.Хүрэлсүхийг өрөвдөж шадар сайд болгосон нь нөгөөдөх нь булхай аргаар ЕС болоод олон түмний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн ч болж чадаагүй байж тусалж дэмжсэн нөхөрөө огцруулахаар улайраад. Энэ хүн чанартай ажил уу.Болдын зөв хэн дуртай хүний хүсэлтээр огцорч байдаг албан тушаал бол УИХ-ын даргын албан тушаал биш.

Avatar

зочин 2018-12-12 37.73.248.17

Хуцоо хол очиж шүү ….

Avatar

ХУУЛЬ БУСААР ТЭРБУМТАН БОЛСОН М.ЭНХБОЛДЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ гэнэ үү 2018-12-12 103.57.95.208

Хууль бусаар баяжсан хөрөнгөний эх үүсвэрээ тайлбарла гэж М.Энхболддоо хэл Р.Болд гуай

Avatar

Зочин 2018-12-12 66.181.161.105

Тийм шүү.

Avatar

х** 2018-12-12 122.201.31.164

Олон юм битгий чалчагнаад бай ажлаа огч л таараа бид тэмцэж чадна шуу

Avatar

zochin 2018-12-12 150.129.143.80

esgii khiikh gazar nokhoi kheregguy gegcheer ene odoo yun amitan garch irsen olon yum yariad baynaa ,

Avatar

Gg 2018-12-12 103.212.119.36

Zaa neg yum asuuya, yurunhii saidiig 19 gishuun gariin useg zuraad ogtsruulah asuudaliig tavidag, ih huraliin dargiig 50+1 buyu 39 ih huraliin gishuun gariin useg zursanaar ogtsruulah asuudaliig tavih n buren sanald niitsej bn huuliin umnu bugd tegsh erhtei ene asuudaliig tsetsed tavih heregtei, huulichaaa huuli yarij bga bol jahan etiktei bn shuuuu

Avatar

Зочин 2018-12-12 202.126.89.211

МААНАГ МИЕЭ , ТАХАЛТАЙ ТАРВАГАТАЙГАА ХӨТЛӨЛЦӨӨД ЗАЙЛААЧЭЭ !!! ХАР ГАЙ !!!

Avatar

Зочин 2018-12-12 202.9.43.161

а**а шуу пиздаа нар ойлгохгуй ээ юун ч хууль яриад байгаан хэхэ

Avatar

zochin 2018-12-12 66.181.176.138

huulind buh shaltgaanyg zaana gej ugaasaa baihgui shuu dee.
Ih hural songo tomilson yum chini heleltseed l shiidne biz dee

Avatar

Зочин 2018-12-12 66.181.183.76

МАНАН-гийн луйварчдад саад болж байгааУИХ-ын дарга М.Энхболдыг Женкогийн бууны нохой Хүүк, Хүүкийн бууны нохой Оюун-Эрдэнэ нар АН-тай нийлж а**х нь халаггүй байна

Avatar

Өрнө 2018-12-12 202.9.42.190

Оюунэрэдэнэ гэдэг нөхөр чинь намбарын энхбаярыг дарга байхад numbar one гээд далдганаад байсан энхболдыг намын дарга байхд даргаа даргаа гээд л долоогоод байсан бялдуурч зусарч н**ш одоо хүрэлсүхийн зуудаг нохой шиг байх юм. Ичиж үхмээр золиг

Avatar

60 тэрбум 2018-12-12 202.131.243.186

Энэ одоо хаанаас гарч ирсэн мал вэ юу яриад хулгайчийг хамгаалаад байгаа н**ш вэ

Avatar

Зочин 2018-12-12 78.188.189.110

Тэмцлийн хурц хэлбэрт шилжих нь зөв дөө Оюунэрдэнээ. Бид гудамжинд гарч дэмжихэд бэлэн

Avatar

Зочин 2018-12-12 202.21.96.134

Harin tegeel ooroo huselteeree ogtsor geed bgaa shd

Avatar

монгол түмэн 2018-12-12 66.181.182.52

Зүгээр тийм яриа ярьж болохгүй ёс суртахуунгүй ажил болсон байна. Энхболд огцрох хэрэг хийжээ.

Avatar

Монгол ялнаа. 2018-12-12 66.181.182.52

60 тэрбумын хэрэг хийснийг бодитоор батлах нь тэнэг хэрэг. Би тэдэн саяыг өгөөд тийм тушаалд очсон гэж хэрэг хүлээн ажлаасаа хусуулдаг тэнэг хүнийг хайх нь улсын хөрөнгө үрсэн дэмий ажил болж байна. Хичнээн олон сар, хичнээн их хөрөнгө үрж тэнэг хүн хайснаа ард түмэндээ хэлнэ байгаа. Хэрэг хийхээр хэлэлцсэн нь л хууль зөрчсөн, ёс суртахуунгүй явдал гэдгийг соёлт хүн бүр мэднэ. Хуулийг гууль болгон тайлбарлаж байгаа юм биш үү энэ зөвлөх.

Avatar

Зочин 2018-12-12 64.119.27.10

yag zuv. ene shuu dee. hen ch bi mungu uguud end suudal dr bgaa yum gehgui l bhgui yu. miye odoo zailaldaa

Avatar

Зочин 2018-12-12 202.9.43.234

Зүгээр ярисан яриагаар шалтаглаад 60 тэрбум гэж 3 дах жилрүүгээ донгодон орох нь өөр хийсэн юмгүй. Барьцтай баталгаатай ждү болоод асем гок таван толгойн том том хэргүүдээ эхлээд ил гаргачих ерөнхий сайдаа!! Хуралд оролцохгүй хороо найруулах гээд их завгүй бга сурагтай женко хүүк 2!!!

Avatar

ичиг ичиг 2018-12-12 66.181.182.52

Нэгэнт 60 тэрбумын хэргийн талаар хэлэлцсэн хуралд суусан тул хэрэгжүүлсэн эсэхээс хамаарахгүй ёс суртахууны хариуцлага хүлээж огцрох ёстой. Энэ бол хууль ёс дээдэлдэг улс орнуудад хэвшил болсон зүйл. Ийм жижиг зүйл мэдэхгүй байгаад М.Энхболдын болон хуулийн зөвлөхийн өмнөөс нь ичиж байна.

Avatar

Зочин 2018-12-12 202.9.43.234

Зассс монголд Энхбаяр Энхболд Баяр Сү батболд Амаржаргал болоод АН ын нэг ардчилал фракцынхан хэрэгтэй үе болоод бн. Женко хүрэлсүх элбэгээ нтр бол өөрсдөө зайл!! Та нараас өмнө МАН олон улсад чадал чансаагаараа хүлээн зөвшөөрөгдөөд монгол улс хөгжлийн гараан дээрээ ирж бсн шүү. Хүрэлсүх гэж гай АН ыхантай хуйвалдаж намдаа өөрөө эзэн суух гэж жамух шиг юм болохын онигоо. Женко МАН аас хэн нь мөнгөнд дуртай намаа тагнаж чадах талаар ярилцаад хүүкийг сонгож байсын гэнлээ ямар нь ойлгомжтой бгаздэ

Avatar

үнэн байх өө 2018-12-12 139.5.217.246

энэ үнэн байх өө

Avatar

үнэн байх өө 2018-12-12 139.5.217.246

энэ үнэн байх өө

Avatar

Та 2018-12-12 103.26.194.254

Хүсэлтээ гаргаад огцорч болно. Өмнөинь Нямдорж дарга ч ингэж огцорч байсан.

Avatar

Зочин 2018-12-12 202.126.89.4

Нямдорж хууль засчихаад огцороод л болчихдог. Уг нь юун гишүүн бээ. Шоронд бж бх ёостой бус уу. М.Энхболдийг Нямдоржоор хууль засуулаад л огцоруулчихаачээ! Оюунэрдэнээ

Avatar

Зочин 2018-12-12 49.0.149.20

ЮУН ЖДҮ ДОРЛИГЖАВ ГЭДЭГ НӨХӨР УЕП БАЙХДАА АЛТАН ДОРНОДЫН ГАНБОЛДООС 4-сая ДОЛЛАР ААН ЮУ ВЭ ЖДҮ ДЭРГЭД НЬ ХАРИУЛТ МӨНГӨ БНАШДЭЭ ӨӨР МИЕЭ ЭБИ НАРЫН БҮЛЭГЛЭЛ ЮУ ХИЙСНИЙГ БУРХАН Л МЭДЭХ БАЙХДАА ОРОЙ Л НЭГ ШИНЭ МЭДЭЭ ГАРАХ БОЛЛОО ЭНЭ ДЭЭРЭМДҮҮЛСЭН НӨХДҮҮД НИЙЛЭЭД ХОЛБОО БАЙГУУЛААД ДЭЭРЭМЧИДЭЭС ХОХИРЛОО БУЦААЖ АВААЧЭЭ БАРАГ УЛСЫН ТӨСВӨӨС ДАВАХ ЮМ БИШҮҮ Жнь МАК-ын ЛИЦЕНЦ л ГЭХЭД ҮНЭЛВЭЛ ХЭД БОЛОХ ВЭ ЭДИЙН ЗАСАГЧИД БОДООД ӨГӨӨЧ

Avatar

Зочин 2018-12-12 103.9.90.50

Өргөдлөө өгөхдөө тулбал МАН-ыг хоёр хувааж Ерөнхийлөгчийн баруун суганд хавчуулсан Хүүкийг огцруулж, ЖДҮ-ээс зээл авсан сайд болон гишүүддээ хариуцлага тооцож байж өгнө шүү. ЖДҮ замрхрах тийшээ хандаад байна. Зохион байгуулалттайгаар албан тушаалаа ашиглаж үйлдсэн гэм хэргийн шинжтэй болох нь баримтаар нотлогдсон хэвлэлийн хов биш асуудалд хариуцлага заавал тооцох ёстой.

Avatar

Цаана чиньЖДҮ-г мартуулах үйл ажиллагаа явагдаж байна 2018-12-12 139.5.217.246

Үнэн шүү, УИХ-ын даргыг огцруулах энэ тэр гээд бужигнуулаад байгаа чинь ЖДҮ-г сарниулах, мартуулах гэсэн ээлжит нэг шоу шүү. ЖДҮ-гийн асуудлыг заавал тултал нь шалгаж, шийдвэрлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-12-12 103.26.194.96

Нэг нам дотор нь байдаг, бүх НО-г нь мэддэг МАН-ын Хүрэлсүх нь хүртэл "60 тэрбумын хэрэг бол үнэн" гэж хэлсэн, ЕС байсан Н.Алтанхуяг С-1 ТВ-ээр барин тавин баримтууд хэлсэн!!! Гэтэл Миеэ заавал эрүүд татагдаж баривчлагдахаас нааш огцрохгүй гээд гүрийгээд байгаа нь угтамшиг биш үү????

Avatar

Зочин 2018-12-12 66.181.179.145

Хүмүүс М.Энхболдыг нэг их өмөөрөөд байгаа юм байхгүй байх л даа Гагцхүү Монголын Төрийн ажлыг гацааж ,Төрийг самрахаар улайрч байгаа энэ хэдэн мудак-уудаас л болгоомжилж байгаа хэрэг

Avatar

zochin 2018-12-12 122.201.31.166

Hulgach Enhkboldigg umuuruh hun neg ch bhgui shdee, Munguu ugch alban tushaal avsan humuus umuurch magad

Avatar

Зочин 2018-12-12 202.55.191.194

Үүсээд байгаа нөхцөл байдалд нийцүүлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж огцорч болно ш дээ

Avatar

Зочин 2018-12-12 103.111.68.3

ЭНЭ АМьТАН ҮХЛЭЭ, ӨӨРСДӨӨ УНАХ БОЛОХООР НЭГ ИХ ХУУЛь ЯРИДАГ, ХУЛГАЙ ДЭЭРМЭЭ ХИЙХДЭЭ ТЭР ХУУЛИА САНАДАГГҮЙ МАМАН-ГИЙН ПИА НАРЫГ ЗАЙЛУУЛАХАД ЯМАР ЮМНЫ ХУУЛь ХЭРЭГТЭЙ ЮМ

Avatar

ИРГЭН 2018-12-12 66.181.161.57

Хууль нь буруу. Дарга нар өөртөө зориулж хууль баталдаг нь тэр. Ард түмний хуулиар бол аль эрт огцрох ёстой.

Avatar

иргэн 2018-12-12 202.179.26.224

Уг нь Улс төрийн Соёлтой Ухамсарын төвшин нь өндөр Улс орон байсан бол ямар нэг
Асуудалд Нэр холбогдох л юм бол Өөрийнхөө саналаар Иргэд Сонгогчидоосоо
Уучлал гуйгаад аль хэдийн Огцорчихсан байгаа Манай Ноёд даана ч тийм Ухамсар Соёл энэ тэр гэж байхгүй элдэв Хууль тайлбарлаад Гүлтийгээд гүрийгээд байх юм

Avatar

Зочин 2018-12-12 182.160.33.8

Хэрэггүй. Одоохондоо шудрага лидер хаана ч алга.

Avatar

Зочин 2018-12-12 103.111.68.3

ШУДАРГА ЛИДЕРГҮЙ БОЛОХООР ХУЛГАЙЧ Нь ДЭЭР БАЙДАГ ЮМУУ х***а МИНь

Avatar

Зочин 2018-12-12 182.160.33.8

Эхлээд ЖДҮ ийн мөнгөний асуудлыг шийдэж ард түмий амьдралд эздэд нь олгоё. Буцааж төлүүлж хүүн дээр нь олсон ашгаас нь нэмж авах мэрэгтэй. Олон ажлын байр бий болно. Олоэ хүний амьжиргаанд хэрэгтэй. Авсан нөхдүүдийг улс төрөөс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй. Энэ бол цэврэлгээний нэг хэсэг. Дараа нь энэ ярихаас цааш мөнгө өгсөн авсан нь нотлогддоггүй 60 тэрбумыг өгсөн авсан мөнгөтэй нь нотлоод шоронд нь хийнэ биз. ЖДҮ г дарах гэж энхболдыг оролдсон болж байна. Ард түмэнд ЖДҮ чид, энхболд аль нь ч

Avatar

Зочин 2018-12-12 66.181.183.76

Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авахыг санаархаж, төрийн ажлыг санаатайгаар барьцаалан саатуулж байгаа Оюун-Эрдэнэ зэрэг Хүрэлсүхийн бууны нохойнуудад үйлчлэх хууль байсаар байхад хуулийн байгууллагууд танхайчуудыг зоргоор нь тавьж байгаа нь сэжиг төрүүлж байна.

Avatar

zochin 2018-12-12 122.201.31.166

Niisleliin gazriig zaraad olon terbumtai bolj boloh uu, Luivarchin zailaach

Avatar

иргэн 2018-12-12 202.9.42.83

Хууль эрх зүй тайлбар талаасаа үнэнийг үэдслэлтэй, тайлбартай илэрхийлжээ. Гэтэл сүүлийн үед зарим компаний захирал, Ерөнхий сайд байсан хүмүүсээс эхлээд тун таагүй мэдээ явж эхэллээ. Энэ бүхнийг бодохоор олон нийт УИХ-ын даргад итгэх итгэл улам бүр суларсаар хууль ярьж хамгаалагдсаар эцэстээ ямар үр дүн гарах вэ гэдэг л хамгийн харанхуй маш эрсдэл дагуулсан асуудал болж, монголын нэр хүнд гадаадад битгий хэл дотрооч шороонд хутгалдаж магадгүй байгаа нь олон нийтийн сэтгэл зовоож байна.

Avatar

Иргэн 2018-12-12 202.170.80.25

Суудлаасаа буучих гээд байгаа болохоор хамаатай хүмүүсийн сэтгэл нь зовж л байгаа байлгүйдээ, чамаас өгсүүлээд

Avatar

Amar 2018-12-12 202.179.25.131

Хуульд заагаагүй үндэслэлээр баяжиж болно.Тээ.

Avatar

Зочин 2018-12-12 103.111.68.3

ТИЙМ МИЙЁО ШИГ ГАЗАР, ТӨРИЙН АЛБЫГ ЗАРААД Л

Avatar

Дэлдэгч 2018-12-12 66.181.182.37

Америк бодлого хэрэгжуулэх гэж чалчиж буй Оюунэрдэнэ мэтийн багабандитууд еерсдее хэрэг тевегт орооцолдоод би би гэсэн мундаг сэлэмчин болох гээд байгаа нь тумэн унэн шуу. МАНгар жаалууд тер барилцахыг таслаач дээ. Хар хор хов шаарын тмс тегссен бандитуудыг терд гаргасаны гай энэ мэтээр ургэлжилнэ дээ.

Avatar

Зочин 2018-12-12 202.179.27.48

Тэр хууль мууль яах вэ. Чамд жоорон ч гэсэн хүн чанар, ёс суртахуун байдаг зүгээр л зайлаад өгөөч ээ…

Avatar

зочин 2018-12-12 49.0.144.6

ёс зүйн хариуцлагаа хүлээгээд огцор гэж байна. мэдсэн ч мэдээгүй царайлаад байх юмаа, үнэн гөлдгөр, гулдгар амьтад байна да
хурдан зайлаад их хурал энэ тэрээ ажиллуулаач МАНГАРууд аа

Avatar

Зочин 2018-12-12 66.181.189.92

Чи энхболддоо л зөвлөл битгий худлаа х**

Avatar

зочин 2018-12-12 66.181.181.187

тэнэг мал. чи хууль уншаад ч ойлгохгүй махан толгой, нийгмийн шаар шавхруу, хүний оронцог, угаадас долоогч

Avatar

Иргэн 2018-12-12 64.119.25.24

М.Энхболд дарга ҮХЦ-ийн шийдвэр гээд байгаа нь хууль дээдлэж байгаагийн л хэлбэр?! Өөр ямарч гарц түүнд байхгүй ээ?! Хууль бус үйлдэлтэй хэрхэвч эвлэрч болохгүйшдээ?!

Avatar

Зочин 2018-12-12 103.111.68.3

ҮХЦ ЭСРЭГ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ ГЭЖ ӨӨРӨӨ ТОМИЛСОН ХҮНДЭЭ Л НАЙДАА БИЗ

Avatar

Зочин 2018-12-12 122.201.22.54

Гамингийн үлдэгдлийг улс төрөөс бүр мөсөн зайлуулж, хийсэн гэмт үйлдлийнх нь төлөө шоронд хатаая. Мэлгэр ээ, асуудал чинь улам л хүндрэх болно….

Avatar

Р.БОЛД ГЭГЧ ТА ИЧИХГҮЙ БАЙНА УУ, ТА ҮР ХҮҮХЭДГҮЙ ХҮН ҮҮ ?? 2018-12-12 103.57.95.208

Та Монгол улсын ирээдүй болсон үр хүүхдүүдээ ЯАЖ ийм МАНАН бүлэглэд идэгдсэн, ялзарсан Төртэй нийгэмд амьдруулах гээд байгаа хүн бэ???? Монголын Төр нийгэм аймшиг болсон.

Avatar

Зочин 2018-12-12 202.21.117.194

Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн маш өндөр шалгууртай. Зөвхөн 60 тэрбумын яарианд орлцсон л бол өөрөө өргөдөлөө өгөөд УИХ-ын дарга байтугай гишүүнээсээ чөлөөлөндөх учиртай. Үүнийг хуульч гуай Та тайлбарлаач

Avatar

Дэлдэгч 2018-12-12 66.181.182.37

Хэн батлаад шуугээд илэруулсэн юм бэ??? Негее л Ганбаа Доодзодог наруу!!! Харин ч Топортойгоо Сандуй Сундуй Ганбаатайгаа архидаж патиардуулсаныгаа юу гэх болоо…!!! Адгийн шааруудын хэвлэл сонин пээстчид менч идэвхтэй мангарууд байна даа.

Avatar

zochin 2018-12-12 122.201.31.166

Turiin erhiig huuli busaar avsan bn shdee, ene Enhkbold ,,,,, shorond ne hiigeech

Avatar

зочин 2018-12-12 182.160.0.170

Ард түмэн гээд орилоод байгаа нөхөд үүнийг унш. Монгол улс хуулиар засаглагдсан улс болоод байгааг та ухаараагүй хорь гаруй жил явж байгаа. Төрийн эрхийг засгийн газар биш МУын их хурал барьдаг. Засгийн газар нь гүйдэг нярав гэсэн үг. Наад хэдэн тэнэг шинэ гишүүд нь хуулинд заагаагүй бол би яаж ч болно гэсэн маанаг үйлдэл хийгээд байгааг бид харж хэн нь хэн бэ гэдгийг салгаж ялгахтайгаа болж байна.

Avatar

Зочин 2018-12-12 103.111.68.3

ЧИ НААД ҮГЭНДЭЭ ӨӨРӨӨ Ч ИТГЭДЭГГҮЙ БИЗДЭЭ МОНГОЛ ПАРА-ХУЛГАЙЧДЫН ДЭГЛЭМ ТОГТООГООД 20 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ ОЛОН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБҮМТАНУУДЫГ ӨСГӨЖ БОЙЖУУЛЛААДАА. ҮНЭНДЭЭ БОЛ ЮУН АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТ…ЗҮҮДЭЭ БҮҮ ЯРь

Avatar

Зочин 2018-12-12 202.126.88.38

Одоо хууль ярьдаг болж. Хулгай хийхдээ хууль ярихгүй байдаг. Ийм байж болохгүй. Хуулиас гадуур огцрох үндэслэл байж болно. Үхвэл энэ хууль бус гэж хэлэхгүй л байх Болд гуай.

Avatar

Зочин 2018-12-12 69.181.180.211

Гаднын оронд ингэдэг, тэгдэг гэж их л ярих дуртайм билээ. Гаднын оронд гишууд ийн тал илуу хувь нь огцор гээд шаардлага тавьчихсан, ард тумэндээ авилгачин, газрын наймаачин гэсэн муу нэртэй, 60 тэрбумын гэх хэрэгт оролцсон бичлэг нь ил болчоод байхад би биш эвлуулэг гээд элдэв хууль дурэм ярьдаг спикер байхгуй ээ, шууд ергедлее егеед огцорно

Avatar

Zochin 2018-12-12 66.181.180.169

ард түмэн болон их хурлын гишүүд нь огцруулахыг хүсэж бна. ямар аймаар цайчихсан хурлын дарга вэ

Avatar

Зочин 2018-12-12 112.72.11.102

Тэгвэл ёс суртахууны тал дээр ямар вэ? "За яг ингээл юугаараа яана шүү. Болж байна" гэсэн түүний 60 тэрбумын чуулганы ориг яриаг яах вэ?

Avatar

Миеэ-д 2018-12-12 198.44.212.248

Хууль зөрчөөгүй гэхэд гишүүнчлэлтэй намынхаа итгэлийг алдсандаа ёс суртахууны хариуцлага хүлээгээд өргөдлөө өгөөд огцрооч дээ. УИХ-ын гишүүнээл хийгээд яваач. Ичдэггүй барам, шидлэн бэ

Avatar

Зочин 2018-12-12 64.119.19.38

ТЭНГЭР ниргэнэ ээ та нарыг буруу зүйл хийж ард түмэний амьдралыг дэлхийд булай болгочихоод хууль яриад яаж сууж чадаж байна аа.

Avatar

ИРГЭН 2018-12-12 202.9.42.116

ЭНХБОЛДОД ХУУЛЬ ШУДАРГА ЁС ЯРИХ ЭРХ БАЙХГҮЙ , МОНГОЛЫН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ОГЦРООЧ

Avatar

хууль 2018-12-12 182.160.36.84

хуулий мэдк банд сэтгэлын хөөрлөөр яриа л бнлээ батзандан үүнд түрүүлж дуугарахгүйээээ

Avatar

зочин 2018-12-12 202.21.127.166

ХУУЛЬ ЗААСАН ҮНДЭСЛЭЛ БОЛОХ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ОГЦРОХ ЁСТОЙ, ЁС ЗҮЙ, ЁС СУРТАХУУНТАЙ БАЙХ ЁСТОЙ

Avatar

огх 2018-12-12 182.160.36.84

яг ямар хохирол учирсииин нэг бичлэг л бнлээшдэээ сувьектив сэдэл бсан ч хэрэг гараагүй бнлээшдээ хэргийг сэргийлсэн

Avatar

ИРГЭН 2018-12-12 202.9.42.116

ЭНХБОЛДОД ХУУЛЬ , ШУДАРГА ЁС ЯРИХ ЭРХ БАЙХГУЙ , МОНГОЛЫН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧ ОГЦРООЧ

Avatar

Иргэн 2018-12-12 202.126.89.41

60 тэрбумын бичлэг дээрээ хууль бус юманд оролцоод тэрнийг болиулж чадаагүй байж одоо нээх хууль нтр ярьж тэнэгтэдгийн

Avatar

zojin 2018-12-12 203.91.116.154

Хуулиа л дагах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн бүр дураараа авирлана шүү дээ. Юун төлөө эрх зүйт нийгэмд амьдарч байгаа билээ.

Avatar

Зочин 2018-12-12 103.111.68.3

ХУЛГАЙЧИДАА ХУУЛьЧИЛСАН УУ?

Avatar

Зочин 2018-12-12 202.72.245.198

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН ЭТГЭЭД ХУУЛЬ ШУДАРГА ЁСОНД ГҮЙЦЭГДЭХЭЭРЭЭ НӨГӨӨ ГУУЛЬ БОЛГОСОН ХУУЛИАСАА ХАМГААЛАЛТ ЭРЭЭД ӨРӨВДӨЛТЭЙ ГАШУУЛАЛТАЙ ЮМ АА

Avatar

Зочин 2018-12-12 66.181.168.131

ХУЦАА НОВШНУУД ЗҮГЭЭР Л ЯВААД ӨГ, МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛХОО БОЛЬ !!!

Avatar

zochin 2018-12-12 150.129.143.80

ENE b**s DOLOOGCH KHUND YOS SURTAKHUUN GEJI YUM BAYDAG GEDGIIG OILGOKHGUY < MEDDEGGUY DURAK BAYNA ,

Avatar

ээж 2018-12-12 202.9.42.3

Өө! уучлаарай! энэ 99% гэдэг тоог хаанаас хэн гаргаж ирсэн юм бол??? Зөвхөн тодорхой хэсэг бүлэг хүмүүс л огцруулахыг хүсээд бга болохоос жирийн бид нар лав ийм юм хүмээгүй шүү!

Avatar

Хуцдаг нохой вэ 2018-12-12 66.181.176.252

Энхболдын хамсаатнууд ялаа батгана шиг язганаж эзнээ өмөөрч өмнөөс нь үхэхнээ. Аль хэзээнээсээ Энхболдод монголын хууль гууль ш дээ. Монголыг авлигын үүр уурхай болгосон нь энэ хуульч гээд байгаа уяаны нохойнуудад хамаагүй юм байналдаа. Эзнээсээ яс горьдрж амьдрахаар шийдсэн хүнээ байсан гарууд . Иргэдмйг элдвээр хэлмэгдүүлэх болохоороо хуультай авлигач дарангуйлагч дарга нарт болохоор хууль бус юм гэж байхгүй болчихдог ялзарсан 2 нүүртэй нийгэм гээч вэ энэ чинь одоо. Хуцдаг нохдууд далдар

Avatar

Хуцдаг нохой вэ 2018-12-12 66.181.176.252

Энхболдын хамсаатнууд ялаа батгана шиг язганаж эзнээ өмөөрч өмнөөс нь үхэхнээ. Аль хэзээнээсээ Энхболдод монголын хууль гууль ш дээ. Монголыг авлигын үүр уурхай болгосон нь энэ хуульч гээд байгаа уяаны нохойнуудад хамаагүй юм байналдаа. Эзнээсээ яс горьдрж амьдрахаар шийдсэн хүнээ байсан гарууд . Иргэдмйг элдвээр хэлмэгдүүлэх болохоороо хуультай авлигач дарангуйлагч дарга нарт болохоор хууль бус юм гэж байхгүй болчихдог ялзарсан 2 нүүртэй нийгэм гээч вэ энэ чинь одоо. Хуцдаг нохдууд далдар

Avatar

МАНАН-гын долоогчид... ҮНДЭСЛЭЛ ХАНГАЛТТАЙ БИЙ 2018-12-12 103.57.95.208

Зочин 5 минутын өмнө 202.179.27.28

Монголчуудын 99 хувь нь УИХ-н дарга М.Энхболдыг огцрох, шоронд хийхийг шаардаж байна…

Avatar

зочин 2018-12-12 64.119.16.72

Хууль энэ тэр нь төгс болоогийн өнөөгийн Монголын хувьд их нь адармаатай даа. Олон түмэн, ард иргэдийн дийлэнхийн санаа бодол ямар байна гэдгээр асуудалд хандах хэрэгтэй. Үнэндээ ард иргэд залхаж байна. Арай аятайхан хүн Их хурлаа удирдаасай гэж бодож байх шиг ээ

Avatar

Zochin 2018-12-12 202.179.31.251

Uursduu huulia batalchaad daraa ni yamar negen yum bolhoor huulind tegej ingej zaagaagui bolhoor bolomjgui gej heldeg. Ene baidliig uurchluh tsag ni uneheer bolsoon. УИХ- dargiin ajilaa ugchhud yu ni bolohgui bgan, Yag yunaas aigaad bgan ? Idsen uusan chin il garchih geed sandraad bganmu ? Mongoliin ard tumen ihenh ni taniig uzen ydaj bn, Zueger l alban tushaalaa uguud yavchich boldoggui yumu ??? Alban tushaaliin tuluu uhen hatan guriih yumaa.

Avatar

Зочин 2018-12-12 202.179.27.28

Монголчуудын 99 хувь нь УИХ-н дарга М.Энхболдыг огцрох, шоронд хийхийг шаардаж байна…

Avatar

Зочин 2018-12-12 202.170.80.25

Үгүй байхаа 99,99% байх

Avatar

Зочин 2018-12-12 182.160.39.21

Bitgii humuusjiin near baring hudlaa Hun ynemshmeer hum bizij surname uu

Avatar

Зочин 2018-12-12 182.160.39.21

99 gej hudlaa. Bitgii undeslelgui jrij bai Hun ynemshmeer. Jum. Kristen bai

Avatar

Зочин 2018-12-12 66.181.179.145

"И Мөрөн дөлгөөн эрдэмт хүн номхон" гэдэг Л.Оюун-Эрдэнэ нар гэж эрдэм ч үгүй болвсрол ч үгүй хэдэн нөхөд Төрийн ажлыг гацааж байгаа нь даан ч харамсалтай Тэрээр үнэхээр л Харвард төгөссөн юм бол ингэж тэнэг хүн шиг цамнаад байхгүй л дээ Энэ хэдэн тэнэгийн хйидэг ажил нь хэрүүл бас дахин хэрүүл Бурхан минь овлиггүй сагсуучуудыг дахиж Монголын төрд бүү ойртуулаарай даа "Хөгшин азрага жороо сурна гэдэг " шиг Ч.Улаан , Гарамжав нар ч төвөг юм биш үү

Avatar

Иргэн 2018-12-12 202.170.80.25

Чи хэдийг авсан ?, эсвэл авахын

Avatar

Зочин 2018-12-12 203.91.118.180

Улсын аюулгүй байдал бол хуулиас арай өөр шүү хурдан гарц шийдлээ олоход л хуульчийн үүрэг чухал

Avatar

Зочин 2018-12-12 103.26.194.96

"Дарга нь огцорвол би өөрөө ажилгүй болно" гэсэн айдсаар төрийн ажилд ханддаг хүмүүс төрд ажиллаж болохгүй ээ!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж