Нэг долларын авлига авсан хэргээр хоёр хүн баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Нэг долларын авлига авсан хэргээр хоёр хүн баривчлагдлаа

Нэг долларын авлига авсан хэргээр хоёр хүн баривчлагдлаа

Сингапурт Хятадын хоёр цагаач ажилчныг авлига авсан хэргээр баривчилсан тухай тус улсын Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2018.12.11/ мэдээллээ. Тэдний авсан авлигын хэмжээ нь нэг сингапур доллар буюу 1900 төгрөг байсан бөгөөд “үнийн дүн нь ямар ч хэмжээтэй байсан авлигыг үл тэвчинэ” хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн байна.

Сингапурт ачааны машины жолооч хийдэг байсан 47 настай Чэн Зилиан, 43 настай Жао Юүцүн нар нь тус улсын хуулийн дагуу 100’000 сингапур долларын /73’000 ам.доллар/ торгууль төлөх, эсвэл тав хүртэлх жил хорих ялаар шийтгэгдэх юм.

Авлигын хэргийг шалган мөрдөх газрын мэдээлснээр Чэн Зилиан нь нэгэн ачааны машины жолоочоос контейнерыг хурдан ачих хүсэлтийг нь “нэг сингапур долларын хахуультай” нь хамт хүлээн авсан байна. “Ажлаа хийж буй хүн хэн нэгний хүсэлт, шаардлага, хахуулийг хүлээн авахгүйгээр ажлаа үнэнч шударгаар хийж гүйцэтгэх ёстой. Хахуулийн хэмжээ нь ямар ч байсан тэр хүн хуулиар хариуцлага хүлээх ёстой” хэмээн тус газрын мэдэгдэлд дурдсан байна.

Берлин хотод төвтэй, Олон улсын авлигатай тэмцэх “Transparency International” байгууллагын мэдээлснээр Сингапур нь авлигад хамгийн бага өртсөн орнуудын жагсаалтад долдугаарт ордог.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж