"ББСБ-т бичиг баримтаараа үйлчлүүлдэг соёлтой хүн байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

"ББСБ-т бичиг баримтаараа үйлчлүүлдэг соёлтой хүн байхгүй"

"Мөнгө, угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-д зааснаар иргэд "Найман шарга”-аар үйлчлүүлэхдээ бичиг баримтаа шалгуулдаг болно

Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлгийн хийсэн харилцан үнэлгээний тайланд "Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого үгүйлэгдэж байна" гэдгийг маш тодорхой дүгнэжээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр  “Хар саарал” жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм. Олон улсын байгууллагуудаас хугацаатай даалгавар авсан Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа зөвлөмжид нийцүүлэн өөрчлөн ажлаа эхлүүлсэн Тухайлбал Хууль зүйн яам, Монголбанк зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлсэн билээ.

“Мөнгө угаах” гэж илт хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилснийг хэлнэ гэж Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол Улсын хуульд тодорхойлжээ.

Тэгвэл энэ сарын 11-ээс эхлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс иргэдийн валют солилцоонд тавих хяналтыг чангатгасан байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн биеийн байцаалтыг шалгахаар болжээВалют сольж, авч байгаа иргэдийг ингэж шалгаснаар хууль бусаар мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлэх нэг алхам гэж үзэж байгаа юм байна. Иргэдийн  бичиг баримтыг www.burtgel.mn сайтаар дамжуулан шалгах бөгөөд хуулийн хүрээнд эрсдэлтэй гэж үзсэн дээрх хүмүүсийг илүү нарийвчлан шалгах гэнэ.

Мөнгө, угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.4-т  зааснаар  иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой хэмээн заажээ.

Урт цагааны баруун талд орших Найман шарга зах өчигдөр 17.00 цагийн орчимд хүн багатай байлаа. Зарим валют арилжааны төвийн хаалга цоожтой харагдав. Гадаах талбайд нь эргэлдэж байдаг ченжүүд ч багасчээТус захын ченж нараас  үйлчлүүлж байгаа хүмүүсийн иргэний үнэмлэхийг шалгаж байгаа эсэх талаар лавласан юм.

“Гэгээрэх нар” ХХК банк бус санхүүгийн байгууллагын /ББСБченж :

  • "Банк бус санхүүгийн байгууллага  болохоор бичиг баримт шаардлагагүй. Нэг хүн  нэг доллар солиуллаа гэхэд бичиг баримтаа үзүүлнэ гэж түүхэндээ байхгүй. Ямар банк байгаа биш дээ. Анх ББСБ байгуулагдахад  бичиг баримтаар үйлчилнэ гэж  ярьж л байсан. ББСБ-т  бичиг баримтаараа үйлчлүүлдэг соёлтой хүн байхгүй”

“Валют Арилжаа” ББСБ-ын ченж :

  • “Ер нь  бичиг баримт шаарддаггүй.  Уг нь хувь хүний мэдээллийг авахад илүүдэхгүй.  Гэхдээ монголчууд болсон хойно хэн хэн нь  айхтар бичиг баримт гэхгүй л дээ. Бид санхүүгийн зохицуулах хороон дээр бүртгэлтэй байдаг учраас мэдээллээр хангаад явдаг. Өнөөдрөөс иргэдийн иргэний үнэмлэхийг шалгаж эхэлж байгаа талаар  лав сонсоогүй юм байна. Бичиг баримтыг шалгавал ямар хүнээс мөнгө сольж байна гэдгийг бүртгээд нэг бодлын амар. Хамгийн гол нь үйлчлүүлэгч хүмүүсийн ухамсарын асуудал. Хэн  ч шалгуулахгүй, яараад байхад сүржигнээд гээд л гараад явчихна. Ажил хийхийн тулд бичиг баримт шалгуулахгүй байна гээд өдөржингөө ашиггүй ажлаад байлтай   биш”

 “Валют Арилжаа” ББСБын ченж:  

  • Бичиг баримт шаардлагагүй.  Хяналтын камертай сар бүр бичлэгээ хадгалдаг учраас асуудал гараад байдаггүй юм. Бид  хувь хүний асуудалд орж бичиг баримт шаардах эрхгүй. Дэлгүүрээс юм худалдаж авахад  бичиг баримт шаарддаггүй биз дээ. Тэрэнтэй л адил. Янз бүрийн л хүн үйлчлүүлдэг.  Зарим нь  бичиг баримт шаардахаар гайхдаг, Банк болон  ББСБ хоёр өөр  шүү дээ. Банкинд бол тухайн хүн өөрийн мөнгөө авах  гэж байгаа болохоор бичиг баримтаа заавал шалгуулдаг. Харин ББСБ хувийн байгууллага учраас мөнгөө бэлэн авч өгөлцдөг. Бид нар гүйлгээ дээрээ регистрийн дугаарыг нь л бичүүлдэг. Амьдралдаа бодитой хуулийн заалт гаргамаар юм. Ер нь бидний амьдралд нийцсэн хууль  гаргадаггүй шүү дээ. Тамхины тухай хуулийг хар л даа. Одоо хэрэгжүүлж байгаа хүн байна уу, Монголын хууль гурван настай гэдэг л болох байх даа”

"Дэлгэрэх Боржин" ББСБын ченж :

  • “Бичиг баримт шаардахаар хүмүүс яах гэж байгаа юм гээд уурлаад байдаг. Хүн болгон өөр, өөр араншинтай учраас хэцүү л дээ. Харцаараа, үгээрээ  зодох нь холгүй. Үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд эвтэйхэн харьцаад л гаргадаг. Хааяа ахиу гүйлгээн  дээр утасных нь дугаарыг авч үлддэг. Регистрийн дугаар бусад  зүйлсийг нь асуувал хэлэхгүй л байх. Чи 50 доллар солиуллаа гэхэд би  регистрийн дугаараа хэл,  иргэний үнэмлэхээ  үзүүл гээд байвал чи дургүйцээд  ямар ядаргаатай юм  гээд  л гарна. Үүдэнд тавьсан машин тэргийг нь  аччих гээд  байдаг болохоор орж ирээд тайван зогсохгүй  “Машинаа үүдэнд тавьчихлаа”  хурдал гээд л биднийг яааруулдаг. Тийм хүмүүс  бичиг баримтаа үзүүлэх үү". 

Захын ченжүүдийн яриаг хүргэсэн бол энэ удаа иргэдийн байр суурийг  сонслоо.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШАЛГАЖ БАЙХААР ХУРУУНЫ ХЭЭГ НЬ ТАНИУЛДАГ БОЛГОВОЛ ИЛҮҮ ДЭЭР 

  • Иргэн Э.Эрдэнэбат "Найман шарга”-аар үйлчлүүлэхдээ бичиг баримтаа шалгуулдаг болох талаар өөрөөс чинь л сонслоо. Түүнээс биш мэдээгүй  байсан. Гэхдээ хууль бус ямар нэгэн зүйл худалдаж авах гээгүй. Зөвхөн өөрийнхөө мөнгийг солиулах гэж байгаа болохоор  бичиг баримт шаардвал  би хувьдаа тийм ч сайнаар хүлээж авахгүй. Ер нь хүн бүр дандаа валют солиулахгүй шүү дээ. Нэн шаардлагатай үед бичиг баримтаа марсан тохиолдолд яах вэ, бодоод үз л дээ. Иргэний үнэмлэх шалгаж байхаар хурууны хээг нь таниулдаг болговол илүү дээр байх"

ВАЛЮТ АРИЛЖААНЫ ГАЗРУУД Ч ГЭСЭН ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИХИЙГ ДЭМЖИЖ  БАЙНА

  • Иргэн А.Алимаа "Бичиг баримт шалгах нь зөв шүү дээ. Ядаж мөнгө солиулж байгаа хүний  насанд хүрсэн эсэхийг нь мэдэх боломжтой болно. Техник технологи хөгжиж байгаа энэ үетэйгээ хөл нийлүүлэн валют арилжааны газрууд ч гэсэн цахим хэлбэрт шилжихийг дэмжиж  байна. Хууль бүр  сайн хэрэгжээд эхлэхээр ченж нар хүмүүсийн бичиг баримтыг шалгаж, иргэд ч  бичиг баримтаа шалгуулаад эхлэх байх. Одоохондоо бол аль аль нь мэдээлэлгүй л байх  шиг байна. Надад лав  бичиг баримтаа  шалгуулахад дургүйцээд байх зүйл байхгүй"

 ИРГЭДЭД ЧИРЭГДЭЛ  ҮҮСГЭЖ МАГАДГҮЙ

  • Иргэн Э.Батболд “Уг нь дараалалгүй бол мөнгө солиулахад нээх их  хугацаа шаардагддаггүй. Тавхан минутын ажил. Хүн бүрийн бичиг баримтыг шалгаад эхэлбэл үйлчилгээ нь удаашран, дараалал үүсэх юм болов уу л гэж бодож байна.  Иргэдэд чирэгдэл  үүсгэж магадгүй. Гэхдээ  хэзээ  ч хэрэгжиж эхлэх хууль  юм. Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэдэг үг байдаг даа” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж