Зам тээврийн ослоор 2 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 2 хүүхэд амиа алджээ

Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газар 2015 оны эхний 2 сарын байдлаар зам тээврийн осол хэргийн 14959 дуудлага хүлээн шалгасныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн эд материалын хохиролтой осол 6143, хүн гэмтсэн осол 631, нас барсан хэрэг 20 гарсан байна.

Эхний 2 сарын байдлаар 2 хүүхэд нас барж 111 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн. Хүүхэд өртсөн осол, хэрэг нь ажлын өдрүүдэд 12-17 цагуудын хооронд хамгийн их гарсан байх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа хамт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ өртсөн байгаа нь эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, хариуцлага, замын хөдөлгөөний дүрмээ хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж