"Булган, Сэлэнгэд зуд нүүрлэх эрсдэлтэй байна" | News.MN

"Булган, Сэлэнгэд зуд нүүрлэх эрсдэлтэй байна"

"Булган, Сэлэнгэд зуд нүүрлэх эрсдэлтэй байна"

"Булган, Сэлэнгэд зуд нүүрлэх эрсдэлтэй байна"

Монголд сүүлийн 18 жил хүйтрэлийн давтамж нэмэгдэж, Сибирийн хүйтэн агаар орж ирэх нь эрчимжсэн гэж цаг уурчид хэлж буй. Энэ жилийн хувьд идэр есийн хүйтэн эхлээгүй байхад дөнөн үхрийн эвэр хуга хөлдмөөр жавар тачигнасан өдрүүд арванхоёрдугаар сараас эхлэв. Энэ сарын 1-9-н хүртэл нутгийн зарим хэсэгт -48 градус хүрч, Улаанбаатарт -32 градусын хүйтэн байсан бол саяхнаас хүйтний эрч сулраад байна. Цаашид зуд болох эрсдэл, цаг уурын төлөв байдлын талаар Цаг уур орчны шинжилгээний газрын  ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Хүйтний эрч бага зэрэг суларлаа. Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв ямар байх вэ. Энэ эрчээрээ хүйтрэх үү?

-Арван хоёрдугаар сар гарснаар Монгол орны нийт нутгаар хүйтний эрч эрс чангарсан нь энэ өвлийн хамгийн анхны хүйтрэл байсан. Сарын эхний 10 хоногийн дунджаар нийт нутгаар олон жилийн дунджаас илүү хүйтэн байлаа. Мөн нийт нутгийн 70 хувьд олон жилийн дунджаас бага цас орсон. Хангай, Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр хэсгээр Говь гурван сайхны нуруу болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар өмнөх жилүүдээс илүү цастай байна. Сарын дунд 10 хоногт өмнөх өдрүүдтэй харьцуулбал хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгаа юм. Тухайлбал, баруун болон төв, зүүн аймгуудын зарим газраар 15-17-нд бага зэргийн цас орж, салхины хүч 7-12 м/сек явган шуургатай байх нь. Хангай, Хөвсгөл, Хараа, Ерөө, Туул, Халх голын сав газарт шөнө -32, өдөртөө 17 градус хүйтэн байна. Говийн нутгийн өмнөд хэсэг буюу төвийн бүсийн цас багатай энгэр газраар шөнөдөө хасах 15-20 градус хүйтэн. Бусад тал хээрийн бүс нутгаар шөнөдөө хасах 20-25, өдөрт -15 градус хүрч хүйтрэх төлөв байна.

Арванхоёрдугаар сарын сүүлчийн хоногуудад нутгийн зарим газраар цас орж, цасан болон явган шуургатай, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Ер нь бол сүүлийн жилүүдтэй харьцуулахад энэ жил  цас бага байгаа юм. Өмнөх жилүүдийн өдийд буюу арванхоёрдугаар сарын 10-ны үеэр нутгийн 60 хувьд цас тогтсон, цасны дундаж хэмжээ 20 гаруй зузаан тогтсон байдаг. Одоогоор нийт нутгийн 30 гаруй хувь  нь  цастай байна.

-Ирэх оны нэгдүгээр сард цаг агаарын төлөв ямархуу байх хандлагатай байна. Нийт нутгийн 20 гаруй хувь зуд болох эрсдэлтэй гэх тооцоог гаргасан байсан?

-Урьдчилсан төлөвөөр нийт нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна. Төв болон зүүн аймгийн зарим хэсгээр хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаж буй. Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв байна. Алтайн өвөр буюу уулархаг нутгаар багавтар цастай. Яг хэдий үеэр хүйтний эрч чангарах тухайд одоогоор хэлэх боломжгүй. Арван хоёрдугаар сарын сүүлчийн хоногуудад ерөнхий тойм гарна.  Зуд болох эрсдэлийн хувьд өнгөрсөн саруудын цаг агаарын  10 гаруй үзүүлэлтэд  тулгуурлаж цаг агаарын өвөлжилт хаваржилтын эрсдэлийн ерөнхий зураглал гардаг. Уг төлөвт Монгол орны  нийт нутгийн 20 орчим хувьд өвөлжилтийн эрсдэл дундаас дээш буюу нэн эрсдэлтэй байх төлөвт Бая-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөлийн зарим сумд багтсан. Эдгээр аймагт зуд болох эрсдэл өндөр байх нь гэсэн төлөв гарсан байна. Саяхнаас хүйтний эрч чангарсан нь нэр дурдагдсан аймгуудад зудын эрсдэлийн түвшнийг нэмэгдүүлсэн. Мөн Хангайн нурууны өвөр хэсэг, Баянхонгор  Архангай аймагт өвөлжилт тааруу орох шиг боллоо. Цаашид цас ихтэй Булган аймгийн зарим нутаг, Сэлэнгийн зарим хэсгээр зудын эрсдэл өндөр болж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа.

-Хүйтний эрч эрс чангарсан нь Сибирийн хүйтэн агаар Монгол руу шилжсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу ?

-Тухайн бүс нутгийн цаг агаар ямархуу байх вэ гэдэг нь агаар мандлын бүс, шилжин ирж буй агаар мандлын бүсээс хамаардаг. Монгол Улс бол дундад өргөргийн бүсэд оршдог. Хүйтний эрч эрс чангарсан нь баруун хойноос буюу  Оросын холбооны улсын нутаг дундад Сибириэс агаарын шилжилт хөдөлгөөн зонхилон нөлөөлсөн. Энэ нь харьцангуй хүйтэн агаар байсан учраас арванхоёрдугаар сарын 8-н хүртэл нийт нутгаар цочир хүйтэрсэн байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-12-13 193.90.12.115

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал ЖДҮ-чин Ц.Амарсанаа хэзээ ажлаа өгөх вэ хулгай луйвараа хийгээл суугаад байхуу Хүрэлсүхээ. Барилгын салбарын гол байгууллага дээр баахан сонгуулийн бөгс долоогчид аваачиж тавиад салбарыг самарч байна ш дээ. Захирал нь ЖДҮ-чин Амарсанаа, хоёр дэд захирлын нэг нь нэг хөлдүү казак нөхөр, нөгөөх нь мөнгө өгч албан тушаалд очсон ямар ч төрд ажиллаж үзээгүй бөгс долоогч баагий. Ийм л байна бодит байдал. Хүрэлсүхийн сэлэм буруу газраар л цавчаад байх юм.

Avatar

ЖДҮ-чин Ц.Амарсанаа зайлаарай 2018-12-13 43.243.161.23

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал ЖДҮ-чин Ц.Амарсанаа хэзээ ажлаа өгөх вэ хулгай луйвараа хийгээл суугаад байхуу Хүрэлсүхээ. Барилгын салбарын гол байгууллага дээр баахан сонгуулийн бөгс долоогчид аваачиж тавиад салбарыг самарч байна ш дээ. Захирал нь ЖДҮ-чин Амарсанаа, хоёр дэд захирлын нэг нь нэг хөлдүү казак нөхөр, нөгөөх нь мөнгө өгч албан тушаалд очсон ямар ч төрд ажиллаж үзээгүй бөгс долоогч баагий. Ийм л байна бодит байдал. Хүрэлсүхийн сэлэм буруу газраар л цавчаад байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж