ММСУХ-ны харьяа Багануур бага Хэнтийн бүсийн уяачдын холбооны санаачилгаар Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/14 тоот захирамжаар зөвшөөрөгдсөн “Нүүрэнтэйн их хурд-2015” хаврын бүсийн уралдааныг морин жилд аймгийн Алдарт уяач цол хүртсэн зургаан уяачийн нэрэмжит болгон 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дүүргийн баяр талбайд дээд гурван насны /азарга,их нас, соёолон/ цэвэр монгол морьдын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд оролцсон морь тус бүрээс 40.000 төгрөгийн хураамж авч, номер тараан бүртгэл хийж, их насыг 18, азарга, соёолон насыг 16 км-ээс тус тус уралдуулсан болно.
1. Азарганы уралдаанд нийт 45 хурдан хүлэг бүртгүүлснээс хоёр нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж 43 азарга уралдлаа.
2. Их насны уралдаанд нийт 57 морь бүртгүүлж уралдсан.
3. Соёолон насны ангилалд 60 үрээ бүртгүүлж уралдсан. Гурван насны ангилалд нийт 160 хурдан хүлэг уралдсан бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорнод зэрэг аймгийн 10 гаруй сум, Улаанбаатар хот, Налайх, Багануур дүүргийн уяачид хамрагдсан юм.
Уралдааныг морь эргүүлэх тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан зохион байгуулж, зөвшөөрөлтэй долоон машин дагаж хяналт тавьсан /манлайлагч даамал, телевиз, хүн эмнэлэг, мал эмнэлэг, комисс / бөгөөд ямар нэгэн будилаан зөрчил гараагүйн зэрэгцээ мориноос унасан хүүхэд, бэртэж гэмтсэн морь байхгүй. Түүнчлэн морь барианы газар болон уралдааны замын аюулгүй байдал, хэв журмыг дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн ханган ажиллалаа.
• Түрүүлсэн морь бүрт нэг сая төгрөг
• 2- р байр 600.000 төгрөг
• 3-р байр 500.000 төгрөг
• 4-р байр 350.000 төгрөг
• 5-р байр 300.000 төгрөг
• 6 -10-т хурдалсан гурван насны морь тус бүрт 40.000 төгрөгийн бай , гэрчилгээ олгов.
Уралдааныг аймгийн Алдарт уяач А.Үржин, Ж.Адьяасүрэн, Ш.Энхбат нар ивээн тэтгэж оролцсон юм.
Ингээд “Нүүрэнтэйн хурд-2015” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга
1. Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Зоригоогийн халиун
2. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул М.Галсүрэнгийн Янзага
3. Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Лхагвасүрэнгийн хул
4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Ц.Заяабаярын хар
5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Ц.Азжаргалын буурал халзан
Их нас
1. Төв аймгийн Баянжаргалан сумын Д.Баярсайханы хул
2. Багануур дүүргийн уяач Алтсүхийн хээр
3. Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Тэмүүжингийн зээрд халзан
4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Пүрэвсүрэнгийн зээрд
5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Хүрэлбаатарын хээр алаг
Соёолон
1. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Н.Амаржаргалын хонгор
2. Багануур дүүргийн уяач Х.Ганбатын сартай хул
3. Төв аймгийн Баян сумын уугуул Бямбабатын хонгор
4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Ц.Мөнхсайханы бор
5. Төв аймгийн Архуст сумын уугуул С.Эрхэмбаярын ногоон тус тус хурдалжээ.
ББХБүсийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Цолмон
Эх сурвалж: www.todmagnai.mn