В.Путин, К.Роналдо нарыг онцлов

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

В.Путин, К.Роналдо нарыг онцлов

В.Путин, К.Роналдо нарыг онцлов

Дэлхийн спортын үйл явдлын хамгийн том тэмцээний нэг болох дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д өнгөрөгч зун бүтэн сарын турш үргэлжлэн явагдсан билээ. 21 дэх удаагийн ДАШТ-ий финалын тоглолт Москва хотод долдугаар сарын 15-ны өдөр болж, алтан медалийг Францын баг хүртсэн бол хорватчууд түүхэн амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэд болсон.

“Ройтерс” агентлагаас 2018 оны 20 шилдэг фото агшинд хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр зургийг багтаажээ. Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ажиллагааны үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Инфантино нарын зэрэгцэн зогсож байгаа агшин багтсан байна. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр бороо орж байсан ч дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа Францын багийн залуусын ялалтад ерөнхийлөгч Макрон сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Тэгвэл энэ зураг оны шилдэг зурагт багтсан байна.

Мөн Португалын шигшээ багийн довтлогч Кристиано Роналдогийн шар хуудас аваад шүүгчтэй маргалдаж буй агшинг шилдэгт багтжээ. Роналдо ДАШТ-д дөрвөн гоол оруулсан бөгөөд түүний багийнхан шөвгийн наймд Уругвайд хожигдон тэмцээнээ дуусгасан билээ.

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд оны онцлох агшнуудыг нэрлэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж