Хятадад цэцэглэсэн сүйт бүсгүй худалдах бизнес

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Хятадад цэцэглэсэн сүйт бүсгүй худалдах бизнес

Хятадад цэцэглэсэн сүйт бүсгүй худалдах бизнес

Хятадын засгийн газраас 30 жилийн турш хэрэгжүүлсэн нэг хүүхэд бодлогын улмаас өдгөө тус улсад 33 сая эрэгтэй эхнэрийн “эрэлд хатаж” байна. Хятадын ёс заншил, уламжлал эрэгтэйчүүдийг дээдэлсэн байдаг ч өдгөө хятад бүсгүйчүүдийн “өртөг” тэнгэрт хаджээ. Хятад эрэгтэйчүүд гэрлэхийн тулд тогтсон ажилтай, орох оронтой байх шаардлагыг бүсгүйчүүд тавьдаг ба их хэмжээний инж шаарддаг болжээ. Улмаар хятад эрэгтэйчүүдэд хөрш орнуудаас ядуу тосгоны охид, бүсгүйчүүдийг худалдан авах нь өөрийн орны бүсгүйчүүдтэй гэрлэхээс хямд тусах болсон аж. Эрэлтээ дагаад нийлүүлэлт үүсч, сүйт бүсгүй худалдах бизнес Хятадад цэцэглэсэн байна.

Нэгэн жишээ, Камбожийн ядуу тосгоноос гаралтай Нари охиныг төрсөн ах нь 3000 ам.доллароор зуучлагч нарт худалдчихаад мөнгөө аваад зугтжээ. 17-хон настай Нари охин хятад хэл мэдэхгүй, өөрөөсөө олон насаар ах хүнтэй гэрлээд зургаан жил зовлонт амьдралыг туулсны эцэст нутагтаа эргэн ирсэн байна. Түүнд ах нь Шанхайд амьдардаг баян хятад эмчтэй суулгана гэж хэлсэн ч онгоцны буудал дээр Нариг тосгонд амьдардаг, барилгачин эрэгтэй угтаж авчээ. Нари  Хятадад жуулчны визээр ирсэн байв. Түүнийг төрөөд нэг сар болсны дараа хүүг нь хөхнөөс гаргаж, тусгаарласан ба ахиж уулзуулаагүй байна. Нари бол Хятадад сүйт бүсгүй болон зарагдаж буй олон мянган охидын төлөөлөл юм. Зөвхөн Камбож улсын албан ёсны тоо баримтаар тус улсын 10 мянган эмэгтэй Хятадын өмнөд хэсгийн мужууд болох Гуандун, Гуйжоу, Юнаньд бэр болон очжээ. Тус улсын хуулиар хүн наймаалах гэмт хэрэгт 15 жилийн шоронд хорих ял оноох ба хохирогч нь бага насны хүүхэд бол ял нь нэмэгддэг байна.

Хятад эрэгтэйчүүд ихэвчлэн хөрш Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар зэрэг орноос эхнэр буулгадаг байна. Эдгээр орны охид, бүсгүйчүүд ядуу зүдүү амьдрал болон мэдлэг боловсролгүйгээс, эцэг эхээ тэтгэх шаардлагаар хятад эрэгтэйчүүдтэй гэр бүл болдог аж. Хятад эрэгтэйтэй гэр бүл болоод аз жаргалтайгаар амьдарч буй цөөн тохиолдол бий. Эсрэгээрээ хүн хулгайлах, хүний наймааны хохирогч болгох нь элбэг. Тухайлбал, Хятадын цагаачлалын хуулийг зөрчсөнөөс шоронд хоригдох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох, биеэ үнэлэгч болох нөхцөл байдалд ордог аж. Хятад эрэгтэйчүүдийн хувьд харь орноос эхнэр худалдан авахад 10 мянгаас 15 мянган ам.долларыг зуучлагч нарт төлдөг гэнэ. Гэхдээ сүйт бүсгүй илүү залуу, царайлаг бол үнэ нь нэмэгддэг байна. Мөн сүйт бүсгүйн инж болгож ар гэрт нь 1000-3000 ам.долларыг тусад нь өгдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж