Хүрэн морь найраглалыг дэлгэцийн бүтээл болгов | News.MN

Хүрэн морь найраглалыг дэлгэцийн бүтээл болгов

Хүрэн морь найраглалыг дэлгэцийн бүтээл болгов

Хүрэн морь найраглалыг дэлгэцийн бүтээл болгов

“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг уран сайхны киног найруулж үзэгчдэд хүргэсэн шилдэг найруулагч Г.Эрдэнэбилэгийн дэлгэцийн ээлжит бүтээл  олны хүртээл болоход бэлэн болжээ. Түүний “Хийморь” нэртэй кино энэ сарын 28-наас кино театруудаар гарах бөгөөд ирэх сарын 5-нд нээлтийн ёслолыг нь хийх аж.

Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх эл кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз найман орны уран бүтээлчид хамтран ажилласан байна. Зохиолыг нь төрийн шагнат зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бичсэн бол зургийг өнгөрсөн оноос авч эхэлсэн аж.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг нь Монголын үндэсний академиас зохион байгуулдаг “Академи авардс” наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж