Яруу найрагч Л.Өлзийтөгс “Толинд туссан Будда” хэмээх яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. Энэ нь түүний бичиж, уншигчдынхаа гар дээр тавьсан 10 дахь ном юм.
“Төсөөллийн өрөөнд” хэмээх яруу найргийн түүврээс нь хойш бичигдсэн, нийт 80 гаруй шинэ шүлэг бүхий уг номын хавтсыг зураач Ж.Мөнхцэцэг зурсан байна. Тэрбээр өнгөрсөн онд хүүрнэл зохиолын төрлөөр “Хотын үлгэрүүд”, намтарчилсан эсээний “Үзэхийн хязгаар” зэрэг номуудыг тус тус хэвлүүлсэн юм.
Тэрээр "Толинд туссан Будда" хэмээх энэхүү яруу найргийн түүврээ өөрийн нөхөр болох СГЗ, зохиолч Г.Аюурзанад зориулан бичсэн гэнэ.
Т.ДАРХАН
Холбоотой мэдээ