ХҮН-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

ХҮН-аас мэдээлэл хийнэ

ХҮН-аас мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт

АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтны нэгдсэн сургалт болно.

Нээлттэй нийгэм форумд Албадан хөдөлмөрийн тухай конвенцыг Монгол Улсын хууль тогтоомжтой харьцуулах судалгааны урьдчилсан хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 98066116

 09.30 цагт

НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Холбогдох утас: 70119922, 88084523

“Номадика” бизнес төвд “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг баталгаажуулахад бэлэн үү” дугуй ширээний уулзалт болно. Холбогдох утас: 88005274, 99016382

10.30 цагт

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын таван давхрын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 91887887

11.00 цагт

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.

Үндэсний мэдээллийн төв”-д Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа талаар "Босоо хөх Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 90999969, 80577777

“Тэнгис” кино театрт БОАЖЯ-наас зохион байгуулсан “Ногоон паспорт” аяны шилдгүүдийг тодруулах ёслол болно. Холбогдох утас: 88054040

11.30 цагт

Хөдөлмөрийн Үндэсний Намаас УИХ-ын гишүүдэд ХОМ дэх "Орлогоо нотол” гэж шаардан Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Холбогдох утас: 99063282

 

ТӨРИЙН ОРДОН 

10.00 цагт

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

11.00 цагт

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

14.00 цагт

Ёс зүйн дэд хорооны хуралдаан “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж