Хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ

 
Монгол улсын засгийн газрын 2009 оны 2 сарын 4-ний 33-р тогтоолоор хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөр батлагдаж Орхон аймаг бүр хүнсний аюулгүй байдал дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ хүрээнд манай аймагт энэхүү дэд хөтөлбөр 2010-2012, 2013-2016 он 2 үе шаттайгаар хэргэжиж байна. Хөтөлбөрийн зорилго иргэн төр, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг эрүүл баталгаатай хүнсээр тогтвортой хангахад чиглэж байна.
 
2010-2012 онд хэрэгжсэн хүнсний аюулгүй байдал дэд хөтөлбөрөөр хэд хэдэн үр дүн гарсан гэдгийг хэлж байна.Дэд хөтөлбөрийн эхний үе шатанд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэр цехүүдийн 60 гаруй хувийг дотоодын хяналтын лабориатортой болгожээ.Мөн хүнсний зах орчмын ил задгай түүхий эдийн худалдааг цэгцэлж төрөлжсөн захтай болж, хүнсний түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийн бүх шат дамжлагад хяналтын тогтолцоотой болсон байна. Үндсэндээ хүнсний аюулгүй байдал дэд хөтөлбөрийн үр дүнд хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүй эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, иргэдийг чанартай баталгаат хоол хүнсээр найдвартай хангах, гол нэрийн хүнсний хэрэгцээг орон нутгийн үйдвэрлэлээр хангах, хяналт мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох ажлыг бүрдүүлэх юм байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж