Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа | News.MN

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцлоо.

Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хаслаа. Мөн улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасав.

Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болов.

Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин цаашид сэргээшийн талаарх зөвлөгөө, мэдээллийг нийт бөхчүүдэд таниулан сурталчилж, ийм байдал дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг Бөхийн салбар хорооны дарга Г.Баясгаланд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-12-11 103.206.195.163

Төр бөхийн асуудалд оролцож цол чимгийн асуудлыг шийдэж болж байгаа юм чинь бөхийн өргөөний асуудалд оролцож нэг тийшээ болгож болдоггүй юм уу.Хайрын сайхан өргөө одоо тэгээд яах гэж байгаа юм бол сураг нь байж байгаад нэг нь очиж эвдсэн мэдээ зурагтаар гарах юм. Тэр нөхдүүдэд ямар шийтгэл өгдөг юм бол доо.

Avatar

4444 2018-12-11 43.228.129.131

Суманчулуун, Адъяабат нарын начин цолыг сэргээж өгөх хэрэгтэй. Арга хэмжээ авах талаар харилцан адилгүй байна. Тухайлбал: У.х Алтангэрэл, У.н Цогбаяр нарыг 1 жил барилдах эрхийг хассан болоод цолыг нь үлдээсэн. У.а Мөнхбаатарыг болохоор чимгийг нь хураасан. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй.

Avatar

Юу вэ??? 2018-12-11 202.131.233.35

Энэ төрийн албаныхан оролцохгүй юм гэж байдаг юм уудаа. Цол олгохыг хүртэл төр шийддэг, хураахыг төр.
Төр төрийнхөө л ажлыг хий л дээ. Тэр асуудал үүсгээд байгаа нөхөддөө тэр холбоо энэ тэр нь байдаг бол тэр нь шийдэж чаддаггүй юм уу? Цол төрийн өмч үү? Тэр холбоо шиг юм нь шийдэж чадахгүй бол тараагаад дахиад байгуулахад л болоо ш дээ.

Avatar

Зочин 2018-12-11 112.72.11.101

З а йл муу ичдэггүй тэнэг өвгөн

Avatar

bm 2018-12-11 59.153.114.50

oyunbold mungu abaad deir ni chimeg abchihlaa

Avatar

Зочин 2018-12-11 66.181.187.155

Orkuud

Avatar

Зочин 2018-12-11 66.181.189.155

Э.Оюунболдын наадам байсан юм даа. Харамсалтай л байна. Гэхдээ Дархан аварга болно.

Avatar

Зочин 2018-12-11 202.21.106.123

Оюунболд түрүүлсэн байхад гайхахгүй байсан. Допингчин гар гай болжээ. Бухлуу

Avatar

Зочин 2018-12-11 202.72.245.204

ОДОО Л ЗӨВ ЗАМДАА ОРЖ МАГАДГҮЙ НЬ ДАХИАД Л ХАЗААЧИХГҮЙ БОЛ

Avatar

Зочин 2018-12-11 112.72.12.3

Сайн бна

Avatar

дэмжиж байна 2018-12-11 66.181.177.211

зөв шүү ингэж цэгцэлэхгүй бол мөн өөр танхай ёс зүйн асуудал гаргавал энэ мэт хариуцлага хүлээлгэмээр байна

Avatar

erka 2018-12-11 103.26.195.141

"ӨНДӨР" Б.Эрдэнэхүүд баяр хүргэе. БЭЛТГЭЛЭЭ САЙН БАЗААЖ УЛАМ ХИЧЭЭГЭЭРЭЙ. МОНГОЛБӨХИЙН ЦАГААН ХИЙМОРЬ ИВЭЭХ БОЛТУГАЙ. ТАНЫ ГЭР БҮЛД ЭРҮҮЛ ЭНХ ,АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Avatar

Зочин 2018-12-11 66.181.190.35

Erdenehvvd bayr hvrgii amjilt

Avatar

zochin 2018-12-11 93.132.79.65

Zuv.Ingeed l tsegtsleed tsegtsleed yavchih yostoi shuu dee, ugaasaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж