Валют арилжааны төвүүд шаардлагатай тохиолдолд үйлчлэхээс татгалзах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Валют арилжааны төвүүд шаардлагатай тохиолдолд үйлчлэхээс татгалзах ёстой

Валют арилжааны төвүүд шаардлагатай тохиолдолд үйлчлэхээс татгалзах ёстой

“Хар саарал” жагсаалтад орох эрсдлээс зайлсхийх хууль хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 11-ний өдрөөс валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилж эхэлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс иргэдийн валют солилцоонд тавих хяналтыг чангатгасан нь энэ. Уг хуулийн 5.4-т "Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй" гэж заасан.

Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм.

Манай улс FATF-аас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр “Хар саарал” жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм. Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй Монгол Улс  APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж