AP Photo/ Virginia Mayo
Эбола гэх халуун цусан тахалтай тэмцэхэд Европын Холбооноос үзүүлсэн тусламж 1,2 тэрбум евро боллоо гэж ЕХ-ны дипломатын албаны тэргүүн Федерика Могерини мягмар гаригт Брюссель хотноо нээгдсэн Эбола вирусийн талаарх өндөр хэмжээний олон улсын бага хурлын нээлт дээр мэдэгдлээ.
"Эболатай тэмцэхэд чиглэгдсэн итгэл найдварыг бид өнөөдөр илгээх ёстой. Энэ тэмцэл нь хамтын ажиллагаа, түншлэл дээр тулгуулсан юм” хэмээн Могерини хэлэв.
Түүний хэлснээр өнгөрсөн оны аравдугаар сард ЕХ нь нэг тэрбум евроны тусламж үзүүлнэ гэж амласан байна. “Тэр хэмжээг бид өнөөдөр давуулаад байна. ЕХ нь 1,2 тэрбумын тусламжийг үзүүлж чадлаа хэмээн тэрээр онцлов.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлчийн мэдээгээр, халуун цуст тахал тарж эхэлснээс хойш энэ өвчнөөр 9714 хүн нас барж, 23 913 нь халдвар авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР