Telegraph: Британийн Засгийн газар фэйсбүүкээр сурталчилгаанд 121 мянган доллар зарцуулжээ | News.MN

Telegraph: Британийн Засгийн газар фэйсбүүкээр сурталчилгаанд 121 мянган доллар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Telegraph: Британийн Засгийн газар фэйсбүүкээр сурталчилгаанд 121 мянган доллар зарцуулжээ

Telegraph: Британийн Засгийн газар фэйсбүүкээр сурталчилгаанд 121 мянган доллар зарцуулжээ

Их Британийн Ерөнхий сайд  Тереза Мейн засаг захиргаа  нэг долоо хоногийн дотор 121 мянган долларыг тус улс Фэйсбүүкээр  долоо хоногийн хугацаанд 11 төрлийн видео сурталчилгаа явуулахад зарцуулсан байна. Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд цацсан сурталчилгаа нь тус улс Европын холбооноос гарахтай холбоотой агуулгатай байсан аж.  Энэ талаар The Daily Telegraph даваа гаригт /2018.12.10/ нийгмийн сүлжээний баримт бичгээс ишлэн мэдээлсэн байна.

The Daily Telegraph-ийн мэдээлснээр, Тереза Мейн засаг захиргаа  Их Британи Европын холбооноос гарах гэрээг тус улсын парламентаар хэлэлцэхийн өмнө ийм сурталчилгаа явуулсан нь анхаарал татаж байгаа аж. Их Британи улс Европын холбооноос гарах гэрээг хоёр тал хэлэлцэн тохиролцоод байгаа. Гэхдээ Европарламент болон Их Британийн парламентаар хэлэлцсэн дэмжсэн тохиолдолд хүчин төгөлдөр болох юм. Их Британийн парламентаар энэ асуудлыг мягмар гариг /2018.12.11/-т хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Ерөнхий сайд Тереза Мей Европын Холбоотой зөвшилцөх талаар парламентын тогтоолыг хойшлуулахаа мэдэгдээд байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Лондон нэгдмэл Европыг орхих гэрээний нөхцөлийг харилцан зөвшилцөж тохиролцсоноор бол Их Британи Европын холбооноос гарах үйл явц 2019 оны гуравдугаар сарын 29-нөөс эхэлж, 2020 оныг дуустах үргэлжлэх ёстой билээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж