Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын "DRAGER SAFETY”компанид үйлдвэрлэгдсэн согтуурлын зэрэг хэмжих багаж "Алкотест Драгер 68-20”-ийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Энэхүү багажийг ашиглаж эхэлснээр шүүх хуралдаанд оролцогчийн согтуурлын зэргийг тогтоох, шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангаж ажиллах нөхцөл бүрдэхэд чухал алхам боллоо.
Согтуурлын зэрэг тогтоох тоног төхөөрөмжийг тус шүүхийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг гүйцэтгэж байгаа Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаагийн дэслэгч Ч.Сугарт хүлээлгэн өглөө.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР