Гэлэнмаа нар мөнгө хулгайлж, мөрийтэй тоглоом тогложээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Гэлэнмаа нар мөнгө хулгайлж, мөрийтэй тоглоом тогложээ

Гэлэнмаа нар мөнгө хулгайлж, мөрийтэй тоглоом тогложээ

АНУ-ын Өмнөд Каролина мужид байдаг “Гэгээн Жеймс”-ийн Католик сүмийн дэргэдэх сургуульд ажилладаг байсан хоёр гэлэнмаа 500 мянган ам.доллар хулгайлж түүгээрээ Лас Вегасын нэгэн казинод мөрийтэй тогложээ.

Хэрэгт холбогдсон Мэри Крүпер, Лана Чан нар сайн найзууд бөгөөд нэг нь 29 жил тус сургуульд захирал, нөгөө нь 20 жил багшаар ажиллаж байгаад, энэ жил тэтгэвэрт гарсан байна. Гэлэнмаа нар дээрх мөнгийг сүүлийн 10 жилийн турш сурагчдын төлбөр болон хандивын мөнгөнөөс шамшигдуулсан байна.  Тэдний гол зорилго нь аялж, мөрийтэй тоглох байсан гэж мэдүүлсэн бөгөөд өөрсдийн энэ үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлжээ.

Сүмийн удирдлагууд өөрсдийн гэм бурууг чин сэтгэлээсээ хүлээсэн гэлэнмаа нарт ял оноохгүй байхыг хүсч байгаа бөгөөд сурагчдын эцэг эхчүүдэд өршөөл энэрэл хүссэн захидал илгээсэн байна.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж